Архангай аймгийн Цагаан даваагаас уруудах замд дотоодын цэргийн алба хаагч өөд болсон хэрэг өнөөдөр (2025.11.20) гарлаа. Тодруулбал, аюултай ачаа тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл Архангай аймгийн Цагаан даваа уруудаж байгаад онхолдож нэг алба хаагч болон жолооч энгийн иргэний хамт газар дээрээ өөд болсон гэнэ. Өөд болсон алба хаагч нь ахлагч цолтой нэгэн байсан бөгөөд уг газарт дотоодын цэргээс хяналт, шалгалтын ажиллагаа явуулахаар Улаанбаатар хотоос ажлын хэсэг хөдөлсөн гэх мэдээлэл байна. Бүгд Найрамдах Улс тунхаглаж, Үндсэн хуульт ёсоо тогтоосны 101 жилийн ойн баярыг тохиолдуулан шагнал, цол гардуулж буй энэ өдөр осол болсон нь Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг буруутгах хүн…
Зохиогч: cool
“Ноорог креатив студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Уламсайхан өчигдөр буюу 2025.11.10-11-нд шилжих шөнө бусдад хутгалуулан эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор түүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Бидэнд ирсэн мэдээллээр О.Уламсайхан найзуудын хамт айлд зочлох үеэр маргалдсан бөгөөд ийнхүү согтуу хүн түүнийг хутгалсан аж. Түүнийг хутгалуулах үед найзууд нь түргэн, цагдаа дуудаж, яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд хутгалсан хүнийг нь барьж саатуусан байна. Бид энэ хэргийн талаар албан эх сурвалжаас тодруулан эргэж мэдээлэх болно.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд хяналт тавихыг үүрэг болгосон. Тэгвэл зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагын зүгээс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр саатуулсан байна. Тодруулбал эдгээр бүлэг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валютыг авч гарсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Энэ их хэмжээний мөнгийг бэлнээр гаргах нь манай улсын…
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан прокурорын мэдэгдэх хуудсыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Түүнд улс төрийн зорилготойгоор хэрэг үүсгэсэн байх магадлалтай бөгөөд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно гэдэг байр суурьтай байгаа бололтой. УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдсөн нь өнөөдөр түүнийг улс төрийн гэмт хэрэгт татах хэмжээнд хүртэл асуудал өрнөчихөөд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, 09 дугээр сарын 27-нд болсон МАН-ын даргын сонгуульд Д.Амарбаясгалан олонхын санал авч, МАН-ын дарга болсон байдаг. Гэвч энэ нь түүний өрсөлдөгч Г.Занданшатарт таалагдаагүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлснээр Монголын улс төр өмнө нь…
МУИС-ийн Хэл бичгийн салбарын монгол хэл, утга зохиолын ангийг 1945 онд нээхэд анхны хичээл нь Л.Дэндэв багшийн заасан “Манж хэлний хичээл” байсан бөгөөд 80 дахь жилийнхээ ойн дээр АНХ УДАА МАНЖ хэлний үсэглэлийн баяр хийжээ. Судалгааны ажлын хүрээнд манж хэл үзэж судлах нь зөв. Түүхэн эх сурвалж манж хэлээр байгаа болохоор өнгөрсөн хугацаанд судалсаар ирсэн ч үсэглэлийн баяр хийж байсан түүхгүй. Чухам яагаад энэ жилээс гэнэт МАНЖ хэлний үсэглэлийн баяр хийж байгаа нь хэний лобби, улс төр, “атгаг санаа” байгаа бол гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Тодруулбал, төрийн албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр хөтөлж эхлээд жил болж байна. МУИС-ийн Монгол…
Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарын сөргөлдөөн МАН-ыг муухай харагдуулж байгаа. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: “Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг олон нийт тал бүрээс харж байна. Энэ дундаа хуульчид, Үндсэн хууль судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол болон 10-р сарын 16, 17-ны өдрүүдийн чуулганы ирцийг нэгтгэн тооцсон нь Үндсэн хуулийн зөрчил хэмээн дүгнэлт гаргасан процессын талаар УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр тус хуралдаанд ажиглагчийн байр сууриар оролцоход цэцийн шийдвэр нь түрүүлээд…
Шүүхийн Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага юм. Энгийнээр бол өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцохгүйгээр шүүхийн санхүү, хүний нөөцийг хариуцаж, шүүгч болох хүнийг сонгон шалгаруулах байгууллага. Тус байгууллагын толгойд есөн хүн байхаас тав нь шүүгч, дөрөв нь шүүгч биш хүн байдаг. Улмаар уг есөн хүнээ гишүүн хэмээн нэрлэж нэгийгээ даргаар сонгож дөрвөн жил тутам “сонгууль”, УИХ-ын гишүүдийн үзэмжээр сонгогдож, томилогддог. Өнгөрсөн долоо хоногт шүүгч таван гишүүн нь нийт шүүгчдээс сонгогдсон бол…
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн зүгээс Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдээллээ. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 40 гаруй гишүүн түүнтэй нэгдэн, гарын үсэг зуржээ. Тэрбээр “Худалч Засгийн газар, Ерөнхий сайдад итгэж чадахгүй” гэдгээ мэдэгдээд МАН-н даргын өрсөлдөөнд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөж, намын Бага хуралд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонх нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг намын дарга болохыг дэмжээгүй. Энэ үр дүнг Ерөнхий сайд Г.Занданшатар зөвшөөрөхгүй, өөртэй нь өрсөлдсөн хүнээ харлуулах, онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан бусдаар гүтгүүлэх, хууль хяналтын байгууллагыг улс төрийн зорилгодоо ашиглах явдал хэрээс хэтэрлээ. Харах өнцөг болон үйлдлийн сахилга батгүй хүмүүс улс төрийн өрсөлдөөнд орвол нам байтугай, улс гэрээ ч…
МАН-ын дотоод зөрчил Засгийн гарыг огцруулах уу, УИХ-ыг тараах уу гэдэг дээрээ тултлаа ширүүсээд байна. Тодруулбал, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн бөгөөд эрх мэдлийнхээ хүрээнд сөрсөн базаа хийж тэмцэлдсээр байгаа. Уг тэмцэл багагүй хугацаанд өрнөхөөр байна. Тэгвэл энэ цаг үед улс төрийн хүрээнд нэгэн “бор шувуу” нисэж байгаа нь Д.Амарбаясгалан нь Г.Занданшатарын засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа аж. Огцруулах алан бичиг П.Сайнжаргал гишүүний албан бичгэн дээр төлөвлөгдсөн гэх сураг ч байна. Үүнтэй зэрэгцэн засгийн газрыг огцруулахын тулд УИХ-д АН-аас сонгогдсон нэг гишүүнд багадаа 100 000 ам.доллар өгч байгаа бөгөөд АН-ын гишүүдэд Лу.Гантөмөр зуучилж тараасан гэх…
Япон улс түүхэндээ анх удаа эмэгтэй ернхий сайдтай болж байна. Тодруулбал, Японы Ерөнхий сайдаар Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан 64 настай Такайчи Санаа сонгогджээ. Түүнийг “охин Абе ” хэмээн хочилж эхлэхтэй зэрэгцэн хуучинсаг үзэлтэй хэмээх шүүмжлэл зэрэг өрнөж байна. Тэрбээр өмнө нь Засгийн газрын гишүүн, телевизийн хөтлөгч, хүнд металл хамтлагийн бөмбөрчин байсан бөгөөд Японы эрх баригч Либерал ардчилсан намын (LDP) 70 жилийн ойгоор даргаар сонгогдсон нь түүнийг тус улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байгаа нь энэ юм. Түүнийг ажлаа дөнгөж аваад байгаа энэ цаг үед эхний ээлжинд Япон улсын эдийн засгийн уналт, зогсонги инфляци, олон улсын хэмжээнд АНУ-Японы харилцааг…
