Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ
Фото

Их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

coolНийтэлсэн: cool11/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд хяналт тавихыг үүрэг болгосон.

Тэгвэл зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагын зүгээс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр саатуулсан байна.

Тодруулбал эдгээр бүлэг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валютыг авч гарсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Энэ их хэмжээний мөнгийг бэлнээр гаргах нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна төгрөгийн ханш сулрахад нөлөөлсөн гэж үзэн тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлж байгаа бололтой.

Сонирхуулахад, сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш тогтмол буурч байгаа нь дээрх мэдээлэлтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. Гаалийн байгууллагын “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын дагуу мэдүүлж нэвтрүүлдэг. Ашиг хийх зорилгоор их хэмжээний мөнгө авч гарч байгаа нь дээрх журмыг зөрчөөд зогсохгүй ашиг хийхээр авч гарсан бол ББСБ болон виртуал хөрөнгийн үйлчилгээг зөвшөөрөлгүй эрхэлсэнд тооцогдох юм. Цаашлаад, татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил, гэмт хэрэг болох боломжтой.

гэмт хэрэг сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.