Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026

    Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

    07/19/2026

    Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?
Нийгэм

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/19/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Screenshot
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол бөхийн цол, эрэмбэ, үндэсний спортыг уландаа гишгэсэн үйлдэл боллоо.

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын наадам боллоо. Бөхийн комисс гэж өөрсдийгөө нэрлэсэн хэдэн нөхөр ёстой дураараа дургиж байна.

Бөхийн барилдаанд Аймгийн нэмэх начин Мөнгөнхүү, аймгийн начин Амартүвшин нар бүртгүүлсэн байна. Бөх эхлэхэд Аймгийн нэмэх начин Мөнгөнхүүг аймгийн начинаар. аймгийн начин Амартүвшинг сумын заанаар бүртгэнэ гэлээ.

Яагаад гэсэнд Амартүвшин Булган аймагт цол авсан манайд үйлчлэхгүй, тойргийн цол байх аа гэлээ. эсвэл барилдуулахгүй гэж байна. Бөхчүүд их юм хэлсэнгүй, зөвшөөрөв бололтой нэгийн даваа эхэллээ.

Гэтэл нөгөө аймгийн начин Амартүвшинг 4 дээр эрэмбэллээ. Яагаад гэсэн манай сумын хүн биш гэлээ. Сагсай сум дахь цэргийн ангийн захирагч гэж хижээл насны намхан хүн байна хэл ам хийгээд нэмэр болсонгүй. Барилдаан эхлэв.

Нэгийн даваа эхлэж эхний 2 бөх учраагаа даваад тугаа тойрсны дараа бөхийн барилдааныг зогсоогоод Манайх наадмаа хаалттай хийхээр боллоо гэж зарлав.

Яав, юу болов гэсэн чинь аймгийн начин Жанарбек, аймгийн начин Сапар нар хоцорч ирсэн ч барилдмаар байгаа гэнээ.

За ингээд бөөн хэрүүл болов оо. Наадам эхэлсэн, бүртгэлээс хоцорсрн хүнийг барилдуулахгүй энэ тэр гээд. Тэгж тэгж наадмын комисс гэж өөрийг өргөмжилсөн нэг нөхөр зарлав:
-Бид гаадмаа өөрсдөө мэдэж хийнэ. хаалттай хийх болсон тул гадны бөхчүүдийг оруулахгүй гэлээ. яагаад тэр вэ? тийм ёс эжурам гэж хаана байсан юм? нэг даваад туг тойрчихсон бөхийг наадам эхэлсэн хойно хасах дүрэм хаана байна, Монгол улсын баяр наадмын тухай хууль, бөхийн холбооны дүрэмд тийм зохицуулалт байхгүй, ийт заалттай өөр дүрэм байвал гаргаад ир гэж би шаардав.
Надад: -чамд хамаагүй, манай баян-өлгийд ийм дүрэм байдаг зайл энэ тэр гэвээ.

Тэр эрхэмийн нэрийг асуув. Алтанбек гэнэ. Албан тушаалыг нь асуув. Газрын дарга гэж байна. ямар газрын дарга гэсэнд Монгол газрын дарга гэнээ. Монгол газрын дарга гэдэг албан тушаал баян-Өлгий аймгийн Сагсай сумын ЗДТГазарт байдаг бололтой.

За тэр ч яахав. Ингээд бөхийн комисс Алтанбек/өөрийнх нь хэлснээр Монгол газрын дарга, казак газрын дарга гээгүй нь яамай/, мөн Таван богдын хүчтэнүүд дэвжээний НБД гэх Барбол тэргүүтэй хэсэг нөхөд Монгол төрийн наадмыг хэсэг бүлэг нөхдийн хүрээнд , нутаг дэвсгэрийн харьяалалаар хийхээр шийдвэрлэж аймгийн цолтой 5 бөхийг хасч зөвхөн сагсай сумын 16 бөх барилдуулахаар болов.

Энэ шуурганаар тус суманд үйл ажиллагаа явуулдаг цэргийн ангийн 3 бөх хасагдав. Бид Сагсай сумын 4-р багт амьдардаг, тус сумд ажилладаг гэж ангийн захирагчаасаа эхлээд хэрүүл, хэлцэл хийгээд нэмэр болсонгүй.
Барбол гэгч залуу эцэст нь манайх сумынхаа 2 залууг цолонд хүргэх гэж байгаа, ойлгоорой гэж учирлалаа.

Барилдах бөхчүүдийг дахин бүртгэж 16 бөх барилдахаар болов. нэг ч монгол хүн алга гэсэн яриа гарав. Гэтэл нөгөө Алтанбео гэгч сумын заан Цэнгэл байна ш тээ гэв. Гэтэл нөгөө Цэнгэл нь Монгол нэртэй казак хүн юм байна. төрсөн дүү нь сумын заан Серик гэнэ.

Баруун хязгаарт ингэж монгол төрийн наадмыг ӨДӨРЛӨГ болгон хувиргаж байна.

Ийм юм байж болох уу? Энд Зохисгүй нь:
1. Бөхчүүдийн цол, чимэгийг дураараа хасч, дарж байна.
2. Нэгэнт наадам эхлэж, нэг даваад тугаа тойрсон бөхийг ямар ч шалтгаангүй барилдаанаас хасч байна.
3. Хаалттай наадам нэрээр монгол улсын иргэдийг засаг захиргааны харьяалалаар ялган гадуурхаж байна.
4. Монгол бөхийн ёс жудаг, цол чимэг, эрэмбэ гэдэг тогтсон уламжлалыг дур зоргоороо алдуулж байна.
5. Монгол улсын үндсэн хууль, Баяр наадмын тухай хууль, үндэсний бөхийн дүрэм гэрэг нийтээр мөрдөх хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл болж байна.
6. Хамгийн гол нь Олон зуун жилийн түүхэн уламжлал, Монгол бөхийн ёс жаяг, Үндэсний спортыг уландаа гишнэсэн, доромжилсон үйлдэл боллоо‼️‼️‼️

Нийтлэл бичсэн: Х.Алтай.Й

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026
Сэтгэгдэл үлдээх Болих

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.