Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчимд Pokerrr 2 аппликэйшинд “Нүүдэлчин”, “Lexus600”, “Phoenix” нэртэй өрөөнүүд үүсгэж мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тоглуулж байсан гурван бүлгийн 14 этгээдийг дайчлан баривчиллаа. Хууль бус аргаар иргэдийг хохироон олсон нэг тэрбум орчим төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэжлүүлж байна. Хуурамч цахим тоглоомын өрөөнд тоглож буй оролцогчдын ихэнх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө байдаг ба олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч акаунтууд зэрэг нээж, тоглож байдаг. Ийнхүү тэд сонирхон орж буй иргэний эсрэг бүлэглэн тоглож, бүх хөзрийг харах замаар мөнгийг нь авдаг байна.
Зохиогч: cool
Жүжигчин Э.Тодгэрэл энэ цагийн авьяаслаг, чадварлаг жүжигчдийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй билээ. Мисс П.Шүүдэрцэцэгтэй дэр нэгтгэсэн ч албажиж амжилгүй хосууд хэн хэнийхээ хувьд түүх болон үлдсэн юм. Хосууд хэдийгээр салсан ч өдгөө өөрсдийнхөө зам мөрийг хөөж тус тусдаа амьдралтай болсон бөгөөд аз жаргалыг өөрсдийнхөөрөө зурж байгаа билээ. П.Шүүдэрцэцэг нь сүр дуулиантай хурим хийсэн ч үр хүүхдийн сураг чимээ одоогоор дуулгаагүй байгаа. Э.Тодгэрэлийн хувьд удам залгах хүүтэй болж аз жаргалд умбаж байгаагаа нуудаггүй. Тэгвэл Э.Тодгэрэлийнх дахин бүл нэмэх гэж байгаа бололтой шүү. Эхнэр нь хөөрхөн жин нэмж, нэлмэгэр хувцас өмсөх болсон бөгөөд хүүгээ дүүтэй болгох гэж байгааг олноос нуух аргагүй…
Улсын нэгдүгээр төв эмнэлэг ажилтныхаа цалинг “үндэслэлгүй” нэмж, уг баримтыг шүүхэд хүргүүлэн, бусдаас их хэмжээний мөнгө нэхэмжилж эхэлжээ. Тодруулбал, тус эмнэлэгт ариутгагчаар ажилладаг иргэн Ү гэгч нь 660 мянган төгрөгийн цалинтайгаар ажилладаг байсан бөгөөд 2024 оны долоодугаар сард замын осолд орж, гэмтжээ. Улмаар эмчилгээ хийлгэж, ажлаасаа чөлөөлөгдөөд байсан ч мөн оны арваннэгдүгээр сард тус эмнэлгийн Захиргаа хүний нөөцийн албаны дарга П.Мөнхтуул нь түүний цалинг 1,650,000 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөн, ажиллахгүй байгаа хүний цалинг тусгай мэргэжлийн эмч, нарийн мэргэшлийн эмч нарын цалинтай дүйцүүлэн шатлал, ангилалгүйгээр нэмсэн байна. Улмаар цалин нэмсэн тодорхойлолтыг ариутгагч Ү гэгч нь…
Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярыг 2025 оны есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол Улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Монгол цэргийн музей “Дэлхийн II дайны оршил, өрнөл, төгсгөл эх оронч монголчуудын ялалт” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэжээ. Үзэсгэлэн 10 дугаар 3 хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн талаар тус музейн Музей судлал, эрдэм шинжилгээ, сан хөмрөгийн албаны дарга А.Ганганчимэгтэй уулзаж тодрууллаа. Чөлөөлөх дайны ялалтын ойн 80 жилд зориулан гаргасан үзэсгэлэн энэ удаад юугаараа онцлог байна вэ? 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан энэхүү үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архив…
“Ододтой бүжиглэе” шоугаар олон нийтэд танигдсан бүжигчин Б.Халиун жүжигчин Э.Төрбаттай үерхэж байсан билээ. Багагүй хугацаанд үерхэж байсан тэд хоёр тийшээ болсон бололтой шүү. Тодруулбал, хамт авхуулсан зургуудаа устгасан бөгөөд хэн хэнээ дагахаа больжээ. Хэн хэнийхээ ажлыг ойлгодог хосууд яагаад салсан нь одоогоор нууц байгаа бөгөөд цаг хугацааны эрхээр салсан шалтгаан ил болох биз ээ…
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд энэ оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нар Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон билээ. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар цагдан хоригдсон бол “Таван богд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан…
Давхаартай алаг нүд, монхор хамар, сөөнгө хоолойгоороо олон эмэгтэйн краш болсон Seryoja ганц бие байсан бололтой шүү. Гэнэт л хүүхэд хараад, хүүхэдтэй болмоор байна гэдэг нь ганц бие бөгөөд эхнэртэй болох хүсэл төсрнөөс “хямдрал” зарлаж байгаагийн илрэл биз… Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэцэн гэнэт л хүүхэдтэй болмоор санагдаж, хүүхдийнхээ ээжийг олох эрэлд гарч байгаагаа илтгээд л авлаа Sale зарласан дээр нь нүд хийж, крашлаад бүсгүйчүүдээ ажиллагаа хийгээчээ.
Өчигдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээлийн шинэ жил эхэлсэн өдөр хүүхэд өртсөн -Баянгол дүүрэгт 1 хүүхэд, -Баянзүрх дүүрэгт 1 хүүхэд, -Хан-Уул дүүрэгт 1 хүүхэд -Сүхбаатар дүүрэгт 1 хүүхэд авто осолд орсон байна. Нийт дөрвөн хүүхэд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Тус ослуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн алхам бүртээ болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Хонь Энэ сарын эхээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх муугүй боломж гарч ирнэ. Гэнэтийн орлого орж ирвэл эртний мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Мөн санамсаргүй таатай мэдээ авах ч магадлалтай. Бизнес, санхүүгийн үйл ажил явуулахад таатай. Ашиг сонирхлоо мэргэжлийн зорилгодоо хүргэх хүсэл ихэснэ. Үүний тулд танилуудын харилцаа холбоогоо ашиглахаа бүү март. Биеийн эрүүл мэнд муудаж магадгүй. Эрүүл мэндээ сайн хамгаал. Биеийн хүчний ажил хийх бол зохистой хэмжээгээр хийж, өөртөө хэт их ачаалал өгөхөөс сэрэмжил. Уурлаж цухалдах эсвэл шалтгаангүйгээр гуниглах магадлалтай. Өдөөн хатгалга гарч хувь заяанд тань өөрчлөлт оруулах магадлалтай. Аз туршилт, мөрийтэй тоглоомоос зайлсхий. Ажлын байр өөр газар шилжих эсвэл холын аялалд явах…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.09.01) Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барив. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг 33,4 их наяд төгрөг байхаар баталсан ч дэлхийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдлаас шалтгаалж, дээрх дүн хангагдахгүй байх эрсдэл үүссэн. Тиймээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний…
