Зохиогч: cool

Сүүлийн үед цахим орчинд Монгол улсын иргэн Г.Ган-Очир сураггүй алга болсон гэх мэдээлэл гарсан билээ. Уг мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр (2025.08.29) өөд болсон гэх мэдээлэл гарсан юм. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тодруулахад ийм мэдээлэл бүртгэгдээгүй гэв. Хилийн чандад өөд болсон иргэний мэдээлэл цагдаагийн байгууллагаас түрүүлж, ГХЯ-д ирдэг бөгөөд ГХЯ-с тодруулахад “Гадаад харилцааны яамны зүгээс хилийн чанад дахь ДТГ-уудаар дамжуулан дээрх мэдээллийг тодруулсан бөгөөд түүнийг Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсны дагуу Швед улсад саатуулсан тухай мэдээлэл ирсэн. Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллагатай харилцах, тус байгууллагын шугамаар эрэн сурвалжлах асуудал нь холбогдох бусад байгууллагын чиг үүрэгт хамаарах тул Гадаад харилцааны яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл…

Read More

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв (РЦНК) орчмын 3 га газрын ногоон байгууламжийг устгаж байгааг иргэд эсэргүүцэж байгаа. Уг барилга баригдсанаар  Үндсэн хуулиар  олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж буй тухай  тус  барилгын  орчимд амьдарч буй иргэд өнөөдөр НЗДТГ-т суулт хийж байна.  Энэ үеэр бид тухайн орчимд амьдарч байгаа иргэд болон албаны эх сурвалжаас тодруулан ажиллав.

Read More

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр дэлхийн хүн амын 1 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй байдаг гэж тооцоолдог. Монгол Улсын хүн амтай харьцуулбал ойролцоогоор 35,000 хүн аутизмтай байх магадлалтай гэж үздэг.  Харамсалтай нь яг өнөөдрийг хүртэл манай улсад энэ талаарх судалгаа, бүртгэл хангалтгүй байдаг. Аутизмтай хүүхдийн сэтгэхүй, онцлог, тэдэнд зориулсан сургалтын ач холбогдлын талаар “Оюурах” төвийн эмч Ц.Мөнх-Эрдэнэтэй ярлцлаа. – Аутизмтай хүүхдийн сэтгэхүй энгийн хүүхдийнхээс юугаараа онцлог вэ? – Хамгийн гол онцлог нь аутизмтай хүүхдийн мэдээллийг хүлээж авах, боловсруулах, ойлгох арга барил өөр байдагт оршдог. Жишээ нь аутизмтай хүүхдийн аливааг маш нарийн ширийн түвшинд ажиглаж, бусдын анзаараагүй жижиг зүйлийг ч олж…

Read More

 Монгол эр хүний сайхан чанаруудын нэг нь хоол сайхан хийх. Тэр ч утгаараа Монголд тогооч эрчүүд бүсгүйчүүдийн анхааралд өртдөг нь жам ёсны хэрэг юм. Тэгвэл сүүлийн үед үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг болон уламжлалт анагаах ухаантай хослуулан хоолоор эмчлэх арга ухааныг тогооч Ариука судалж байгаа гэнэ шүү. Учир нь сүүлийн үед Монголчууд нүүдлийн аж ахуйнаасаа салж, суурин соёл иргэншилтэй болсноор уламжлал, түүхээ умартсанаас болж өвчлөх болсон нь түүний анхаарлыг татаж, сэтгэлийг зовоох болжээ. Тиймээс Ариука үндэсний хоол, уламжлалт анагаах ухааныг хослуулан олон нийтэд хоолны урлаг, соёл, түүхийг түгээхээр зорьж байгаа аж. Улмаар хоолоор дамжуулан олон нийтийг эрүүлжүүлээд зогсохгүй дэлхийд Монгол уламжлал соёл,…

Read More

Ердөө хоёр сарын өмнө Гомбожавын Занданшатар гэгч МАН-ын фигур Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүдийн 92.3 хувийн дэмжлэгтэйгээр томилогдож билээ. Томилогдох мөчид тас нясхийсэн исгэлэн амттай амлалтуудыг чуулганы индрээс жаргалтайгаар өгүүлж зогссон тэрбээр өнөөдөр ажил хэрэг болгох зовлонтой биш юмаа гэхэд адармаатай өдрүүдийг даван туулж байна. Танхимаа бүрдүүлэхдээ улстөржих гэхээсээ илүү торгон мэдрэмжтэй хандаж, намжмал байдал үүсгэсэн сонголт хийх нь чухал байсан бөгөөд “Тамга хөзрийн там”-ыг эдэлж эхлэх нь тэр. Учир нь АН-гүй буюу сөрөг хүчинтэй Засгийн газрыг тэрбээр байгуулсан. Гэвч олон хоногийн турш улайстал улстөржсөн олон нийт түүний багийг дуртай дургүй алга ташин хүлээж авсан. Сөрөх ч…

Read More

Энэ сарын 2025.08.12-ны өдөр хорих 461-р ангид саатуулагдаж байсан 25 настай Н.Г гэх эрэгтэй өөд болсон байна. Тэрбээр энэ оны зургаадугаар сараас хар тамхины хэргээр шалгагдаж байсан бөгөөд саатуулагдах үедээ биеийн байдал нь хүнд байсан аж. Тодруулбал, СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан хүнийг цагдаагийн байгууллагаас баривчлан хорих ангид хүлээлгэн өгсөн байна. Хорих ангид оройн цагаар хүлээлгэн өгсний дээр биеийн байдал хүнд байсан тул түүнийг хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд тэр шөнөө тухайн иргэн Н.Г өөд болсон байна. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр түүнийг хамаарал бүхий этгээдийн хамт саатуулсан гэх мэдээлэл байна. Бид албан эх сурвалжаас тодруулан энэ хэргийн талаар эргэж…

Read More

Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд өөрийн өнгө төрх, тууштай хөдөлмөрч уран бүтээлч хэмээн үнэлэгддэг дуучин Ганболдын Дэлгэрцогт юм. Тэрээр шинэ уран бүтээлээ сонсогчдод хүргэлээ. Түүнийг фэнүүд нь, баг хамт олон нь “Цэмбэгэр Дээгий” гэж хочлодог гэнэ. Тэрээр элдэв шоу, хэл амнаас хол байж өөрийн уран бүтээлдээ төвлөрдөг цөөн уран бүтээлчдийн нэг юм. “Амьдрал итгэл” хэмээх шинэ бүтээлдээ тэрээр: “Баяр гунигийн дундуур амьдраад л байна Уучилж алхах тусам солонго татна” хэмээн уран яруу үг, утга төгөлдөр агуулгийг хослуулжээ. Шинэ уран бүтээл цацагдсан даруйд сошиал орчинд эерэг мэдрэмж өгч сонсогчдын анхаарлыг татаад байна. Хөгжим судлаачдын зүгээс ч түүний бүтээлүүдийг чанартай, мэдрэмжтэй, агуулга…

Read More

Манай сайтын байнгын уншигч захидал ирүүллээ. Тэрбээр хүүгээ цаг бусаар алдсан бөгөөд хүн амины хэргийн шинжтэй байхад хэргийг цагдаа, прокурор санаатайгаар замхрууж байж болзошгүй бөгөөд энэ талаар олон нийтэд сэрэмжлүүлэхийг хүссэн юм.  Мөн Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга болон бусад албаны хүмүүсийг ажлаа сайн хийж цаг бусаар өөд болсон хүүгийнх нь хэргийг мухарлаж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа аж. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.  Хохирогчийн тэмцэл, прокурорын хамгаалалтад үлдсэн мөрдөгчид 2023 онд Монгол улсад гарсан нэгэн хүн амины хэрэг гарч уг хэрэг  хоёр жилийн турш илрээгүй хэвээр. Гэтэл энэ хэрэг үнэхээр илрээгүйпээ ч бус, илрүүлэх боломжтой бүх нотлох…

Read More

2025 оны 8-р сарын 13-ны өдөр Монголын Урчуудын Эвлэлийн галерейд “Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэн” нээгдэх гэж буй нь монголын дүрслэх урлагийн түүхэн дэхь хүүхэлдэйн урлагийн түүх болон өнөөгийн хөгжлийг тоймлон харуулахаас гадна, уламжлалт өв соёл ба орчин үеийн ололт амжилтуудыг холбосон урлагийн түүхэн шинэ хуудсыг нээж буй онцгой арга хэмжээ болж буй билээ. Үзэсгэлэнд 20 гаруй хүүхэлдэйн уран бүтээлчид оролцож, өөрсдийн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах гэж  байна. Энэхүү үзэсгэлэн нь урлаг судлалын шинжлэх ухааны салбар болон нийт сонирхогч өргөн олны хувьд төдийлөн урлагийн бие даасан салбар хэмээн анхаарлын төвд ордоггүй хүүхэлдэйн урлагийн салбарт шинэ хуудас нээж,…

Read More

БНХАУ-ын  Гуанжоу хотод байрлах “Modern Cancer Hospital Guangzhou” буюу Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн Интервенцийн эмчилгээний тасгийн эмч Бан Жун Хуатай ярилцлаа.  Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хавдрын 18-20 төрлийн эмчилгээг санал болгодог болсон. Түүний нэг нь  химийн эмчилгээ. Гэхдээ химийн эмчилгээг маш нарийн мэс заслын аргаар, хавдрын голомт руу чиглэсэн байдлаар хийдэг болоод байгаа юм. -Та өөрийгөө танилцуулаач, хими эмчилгээний чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ? -Сайн байцгаана уу, би Гуанжоугийн Орчин үеийн эмнэлгийн Интервенцийн эмчилгээний тасгийн эмч Бан Жун Хуа байна. Би энэ салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай. Харин  хавдрын Интервенцийн эмчилгээгээр сүүлийн 15 жилийн турш ажиллаж…

Read More