Монгол эр хүний сайхан чанаруудын нэг нь хоол сайхан хийх. Тэр ч утгаараа Монголд тогооч эрчүүд бүсгүйчүүдийн анхааралд өртдөг нь жам ёсны хэрэг юм. Тэгвэл сүүлийн үед үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг болон уламжлалт анагаах ухаантай хослуулан хоолоор эмчлэх арга ухааныг тогооч Ариука судалж байгаа гэнэ шүү.
Учир нь сүүлийн үед Монголчууд нүүдлийн аж ахуйнаасаа салж, суурин соёл иргэншилтэй болсноор уламжлал, түүхээ умартсанаас болж өвчлөх болсон нь түүний анхаарлыг татаж, сэтгэлийг зовоох болжээ. Тиймээс Ариука үндэсний хоол, уламжлалт анагаах ухааныг хослуулан олон нийтэд хоолны урлаг, соёл, түүхийг түгээхээр зорьж байгаа аж.
Улмаар хоолоор дамжуулан олон нийтийг эрүүлжүүлээд зогсохгүй дэлхийд Монгол уламжлал соёл, түүхээ хоолоор дамжуулан сурталчлахаар завгүй харайлгаж байгаа гэнэ.

