Цахим орчинд идэвхтэй байдаг дуучин Укагийн дүү Д.Уранзаяа өөрийн Instagram сторидоо экс нөхрөөсөө ирсэн зурвасыг хуваалцаж, дагагчдынхаа анхаарлыг татлаа.
Тус зурваст “Чамд удам залгах ганц хүүг минь төрүүлж өсгөсөнд баярлалаа. Баярын мэнд хүргэе” хэмээн бичсэн бөгөөд Д.Уранзаяа үүний хариуд “Амьдрал баялаг юм даа ” гэсэн тайлбар үлдээжээ.
Тэрээр мэргэжлийн боксчин Н.Төгсцогттой хамтын амьдралаа дуусгаад багагүй хугацаа өнгөрсөн ч хүүхдийнхээ төлөө харилцаа холбоогоо хадгалсаар иржээ.
Хүүхдийн баярын өдөр ирүүлсэн энэхүү мэндчилгээ нь Д.Уранзаяад сэтгэлийн дулаан мэдрэмж төрүүлсэн бололтой.
Боксчин эр ч эксээ эргэн дурсаж, бараг л уучлалт гуйгаад байгаа нь энэ юм уу даа…
