Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Уншигчаас ирүүлсэн захидал: Үнэн үгүй бол шударга ёс ч үгүй
Гэмт хэрэг

Уншигчаас ирүүлсэн захидал: Үнэн үгүй бол шударга ёс ч үгүй

coolНийтэлсэн: cool08/14/2025Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай сайтын байнгын уншигч захидал ирүүллээ. Тэрбээр хүүгээ цаг бусаар алдсан бөгөөд хүн амины хэргийн шинжтэй байхад хэргийг цагдаа, прокурор санаатайгаар замхрууж байж болзошгүй бөгөөд энэ талаар олон нийтэд сэрэмжлүүлэхийг хүссэн юм. 

Мөн Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга болон бусад албаны хүмүүсийг ажлаа сайн хийж цаг бусаар өөд болсон хүүгийнх нь хэргийг мухарлаж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа аж. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Хохирогчийн тэмцэл, прокурорын хамгаалалтад үлдсэн мөрдөгчид

2023 онд Монгол улсад гарсан нэгэн хүн амины хэрэг гарч уг хэрэг  хоёр жилийн турш илрээгүй хэвээр. Гэтэл энэ хэрэг үнэхээр илрээгүйпээ ч бус, илрүүлэх боломжтой бүх нотлох баримт болох гэмт хэрэг гарсан хаалганы дээр байрлуулсан, бүх алуурчид бичигдэн үлдсэн камерын бичлэг, шинжээчдийн дүгнэлтийг устгасан, зайлшгүй хийгдэх ажиллагааг зарим мөрдөгч, прокурор зориуд зогсоосон байж болзошгүй нь баримтаар ил болсоор байна.

Би энэ хэргийн хохирогчийн ар гэрийн хүн. Хүн амины хэргийн нотлох баримтыг устгах, хуурамчаар үйлдэх, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэдгээр мөрдөгчдөд холбогдуулан 2023.10. 16-нд Авлигатай тэмцэх газар /АТГ/-т хэрэг бүртгэлтийн хэрэг үүссэн.

Гэтэл АТГ-ын мөрдөгч Б/м, Нийслэлийн Прокурорын Газар /НПГ/-ын прокурор Х.О нь /одоо УЕПГ-т дэвшин ажиллаж байгаа/ энэхүү ноцтой баримтыг үл ойшоон, зөвхөн нэг  мөрдөгчийг “хөндлөнгийн гэрчүүдийн гарын үсгийг дууриалган үзлэгийн тэмдэглэлд зурсан” гэх үндэслэлээр  хялбаршуулсан нөхцлөөр ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨР торгоод, намайг хохирогч биш болгон, надад мэдэгдэлгүйгээр хэргийг 2024 оны 6-р сард хаасан.

Бид бүх шатны байгууллагад гомдол гаргасан ч нотлох баримт устгасан нь “гэмт хэргийн шинж тогтоодохгүй” гэсэн ерөнхий хариулт өгсөн.

Улсын дээд удирдлагуудад гомдол гаргаснаар БЗД-ийн Цагдаагийн газрын 1-р хэлтсийн эрүүгийн нэг  мөрдөгч О/г дээр Цагдаагийн Ерөнхий Газар /ЦЕГ/-ын Мөрдөн Байцаах Алба /МБА/-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс /ХГХМШХ/ -ийн гурван мөрдөгч нэмэгдэн, дөрвөн мөрдөгчдөд хэрэг бүртгэлтийн хэрэг АТГ-т дахин нээгдсэн. Одоо яаж шийдэхийг харах болно.

Камерын бичлэг устгасан эрүүгийн мөрдөгч О/г нь хил даван оргон зайлаад, 20 сар өнгөрч байхад гэмт хэрэг үйлдсэнийг нь өнөөдрийг хүртэл нотлохгүйгээр барахгүй дараа дараагийн мөрдөгчид ээлж дараалан хэргийг нуун дарагдуулах, гэмт хэрэгтнүүдийн хамжигч болох гэмт хэрэг үйлдсээр байна.

Эрүүгийн Хуулийн Тусгай Ангийн 21, 22-р бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн мөрдөгчийн гэмт хэргийг өнөөдрийг хүртэл тогтоохгүй байсаар ХОЁР жил өнгөрлөө.

Прокурорын хяналтыг БЗД-ийн прокурорын газраас шилжүүлэхээр удаа дараа Улсын Ерөнхий Прокурорын Газар /УЕПГ/-т гомдол гаргасны үр дунд 2025.05-р сард Нийслэлийн Прокурорын Газарт хяналтыг шилжүүлсэн. Гэтэл НПГ-ын прокурорын хяналт сайжрах биш улам дордлоо. Тодруулбал,

• Гэрчийн мэдүүлэгт прокурорын зөвшөөрлөөр сууж, хэргийн бодит байдлыг тогтооход маш их ач холбогдолтой болж, хэрэг бага ч гэсэн урагшилж байтал ЦЕГ-ын МБА-ны ХГХМШ-ийн мөрдөгч Ц үүнийг болиулж, НПГ-ын хяналтын прокурор Я хяналт тавих бус мөрдөгчид илт давуу байдал олгон хууль зөрчиж эхэллээ. Ингэснээр хэргийг нуун дарагдуулах боломж олголоо.

• Хяналтын прокурор Я хүсэлт хүлээн авахаас татгалзаж, хүсэлтэнд хариу өгөхгүй, уулзахаас татгалзаж, мөрдөгчид хүсэлтээ гарга, олон хүсэлт гаргаж байна гэж үндэслэлгүй буруутгаж, шийдвэр гаргахаас зайлсхийн хууль зөрчиж эхлэв.

• Я нь хэргийн илрүүлэлтэд илэрхий саад учруулж, албан тушаалаа урвуулан ашиглаж байна.

Иргэний хувиар, хохирогчийн хувиар би асуумаар байна:

• Хэргийг нуун дарагдуулж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан албан хаагдад хариуцлага тооцохын оронд тушаал дэвшуулж, шагнан урамшуулж байгаа нь хохирогчийг илт басамжилж байна уу? гэмт хэргийг нуун дарагдуулсны шагнал уу?

• Төр өөрийн гэм буруутай албан тушаалтныг хамгаалж, үнэнээс бултаж байгаа биш биз?

• Төрийн албан тушаалд дэвших суурь нь хэргийг хааж, үнэнг дарагдуулсан байдал болсон уу?

• Хохирогчид хүсэлт, гомдол гаргах эрх, дуугарах, мэдүүлэгт оролцох эрх ч байхгүй бол Монголд шударга ёс гэж бий юу?

Хуулиа сахин мөрдөн үйлчлэх ёстой төрийн албан хаагчид үүргээ умартаж, хэргийг нуун дарагдуулж, хохирогч, түүний гэр бүлийг ГУРВАН ХАВТАС ХҮСЭЛТ, ГОМДОЛ ГАРГАХ ХҮРТЭЛ НЬ ЦӨХРҮҮЛЭХ ЗАМААР ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТГҮЙ ҮЛДЭЭЖ БАЙНА.

Гомдол хүсэлт маань гурван хавтас болсон нь хүсэлт гомдлыг шийдэж өгдөггүй, мөрдөн шалгах ажиллагааг зохих ёcoop хийдэггүй, нуун дарагдуулж, гэмт хэргэтнийг хамгаалах зорилго агуулсаар ирсний гол нотолгоо болж байна.

Хэргийн үнэнийг тогтоолгох, хариуцлага нэхэх энэ тэмцэл бол зөвхөн хувь хүний эрхийн асуудал биш  Төрийн шударга ёсны шалгуур юм.

Би зөвхөн өөрийн хэрэгт үнений тогтоох гэж биш – хүн амины хэргийн бусад хохирогч, гэрч, шударга байя гэсэн мөрдөгч, прокурор бүрийн төлөө тэмцэж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.