Зохиогч: cool

Сүүлийн жилүүдэд аливаа морин уралдааны үеэр морины сэрвээг хэмжиж, эрлийз эсэхийг тогтоодог, эрлийз гэж үзсэн морио хасдаг үзэгдэл бий боллоо. Учир нь Монголчууд эртнээс морьдоо сэрвээний өндөр, биеийн бүтэц, өнгө зүсээр нь ялган таньж, удам угсааг нь тодорхойлохыг оролдсоор ирсэн. Үүнд морины сэрвээний өндөр чухал үзүүлэлт гэж тооцогддог уламжлал бий. Тухайн үед өндөр биетэй, булчинлаг адуу ихэвчлэн гадаад үүлдэртэй холилдсон байдаг учир энэ аргыг туршлагын түвшинд ашиглаж иржээ. Гэвч орчин үеийн шинжлэх ухааны өнцгөөс авч үзвэл сэрвээний өндөрөөр адууны эрлийз эсэхийг найдвартай тогтоох боломжгүй. 1. Сэрвээний өндөр нь олон хүчин зүйлээс хамаарна Морины өндөр бол зөвхөн удамшлын (генетик) шинж биш. Үүнд…

Read More

Түмний нүдэн дээр түрүүлээд ММСУХ-ны 30 жилийн ой, “Их хурд–Х” Шигшмэл хурдан морьдын уралдааны Их насны уралдаанд Говь-Алтай аймгийн  Халиун сумын Монгол улсын алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн дөлгөөн хар түрүүлсэн билээ. Гэвч уралдаад орж ирэхэд өмнө уралдсаны дараа яагаад ч юм хэмжээнээсээ  хэтэрчихсэн. Асуудал нь морины комисс хэмжилтэн дээрээ будлиантуулсан болохыг доорх харьцуулсан зурган дээрээс харж болохоор байна. Уралдахаас өмнө 139см буюу хэмжээндээ байсан морийг уралдаад орж ирэхэд нь уяач болон эзэн нь байхгүй үед “ашиг сонирхлын илтэд зөрчилтэй” буюу их насны уралдаанд морь нь аман хүзүүдсэн  хүн хэмжсэн  байгаа юм. Өөрөөр хэлбэл дөлгөөн халтрын хэмжилт дэлний үзүүр дээр, Ерөөлтын…

Read More

Шинэ сар Хонь Энэ сарын эхээр татвар, өр ширтэй холбоотой асуудлууд босож ирнэ. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудалд сайн анхаарал тавь. Хувийн амьдралд төвөгтэй асуудлууд үе үе гарсаар байх болно. Хайр дурлалын харилцаанд үүссэн нөхцөл байдал ээдрээтэй байж мэднэ. Ажлаа зөнд нь орхихгүй байхыг хичээ. Та ажлаа солих гэж байгаа бол хойшлуулахад гэмгүй. Сайн мэдэхгүй зүйлээр хамаагүй оролдох хэрэггүй. Танд элдэв туршилт зохихгүй. Амьдралын буруу хэв маяг таны эрүүл мэндэд заналхийлж байна. Чөлөөт цаг гарган амарч зугаалах болон спортын ямар нэг төрлөөр хичээллэх сайн үр дүнтэй байх болно. Найз нөхөдтэйгөө уулзаж цаг үеийн гол сэдвээр санал бодлоо хуваалц. Зорилгодоо хүрэхэд чинь…

Read More

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд МАН-ынхан огтоос хариуцлага ярихгүй, тооцохгүй толгойг нь илсээр өнөөдрийг хүрлээ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Орон нутаг, улсын төсвөөс 22 тэрбум төгрөг зарцуулсан. Улаангомын Төв цэнгэлдэх орчмын тохижилт цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд миний сайдын багцаас 2 тэрбум төгрөг гарсан” гэж саяхан болж өнгөрсөн Увс аймгийн 100 жилийн ойгоор яриад суув. Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг болохоор төрийн ажлаа  ТББ-ынхаа ажилтай холиод хариуцлагагүй, хэнэггүй нэгэн гэдгээ дахин баталж, эгүүлэн татагдах болзлоо ахин өөрөө хангалаа ДЦС-3-т өнгөрсөн сарын 2-нд  томоохон осол гарч, эрдэнэт хүний амь эрсэдсэн бөгөөд  50 МВт-ын турбогенератороо шатааж, олон тэрбум…

Read More

“60 тэрбум”-ын хэрэгт холбогдсон Ц.Сандуйгийн хэрэг одоо ч шийдэгдээгүй шүүхийн шатнаас замхарсан билээ. Өдгөө Ц.Сандуй Япон, Монгол улсын хооронд ирэн очин амьдардаг бол   хүү С.Аръяандэв нь ажлын байран дээрээ тамхи татаж зүй ёсны шаардлага тавьсан ажилтныг зодож танхайрчээ Тодруулбал С.Аръяандэв нь 2025 оны 07 сарын 01-ний өдөр ажлын байран дээрээ дотоод хяналт шалгалт хийж явсан ажилтны биед нь халдаж, хөмсгийг сэтэлж, нүдний ухархайн суурь ясны хугарал бүхий гэмтэл учруулжээ. Тухайн өдөр хохирогч ажлаа хийж явах үедээ С.Аръяандэвт “ажлын байран дээр утаат тамхи татахгүй байх” зүй ёсны шаардлага тавьсан бөгөөд үүнийг эсэргүүцсэн тэрбээр хохирогчийн хөмсгийг сэтэлж, ухархайн суурь ясыг хугалж, зөөлөн…

Read More

Сэтгэл гутрал, түгшүүр гэх сэтгэл зүйн эмгэгүүд дэлхий даяар, тэр дундаа Монголд ч нэлээн өргөн хүрээнд тархсан нь олон талаас анхаарал татаж байна. Энэ сэдвийг ярилцахаар философич, сэтгэл судлаач Б.Санчиртай ярилцсан юм. “Сэтгэл гутрал (depression) ба түгшүүр (anxiety) – Хоёр өөр ертөнц үү, эсвэл нэг шугамын хоёр үзүүр үү?” Сэтгэл зүйн хоёр түгээмэл эмгэг болох сэтгэл гутрал ба түгшүүрийг хүмүүс ихэвчлэн төөрөлдүүлдэг. Та эхлээд энэ хоёрын ялгааг энгийнээр тайлбарлаж өгнө үү? Мэдээж. Сэтгэл гутрал гэдэг нь сэтгэл санаа удаан хугацаанд доошоо орсон байдал юм. Хүн өмнө нь дуртай байсан зүйлсээсээ баяр баясал авч чадахаа больж, өөрийгөө үнэ цэнэгүй мэт мэдэрч,…

Read More

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар үе үе таагүй дуулианд өртдөг нэгэн. Энэ удаад түүнд Монгол улсын хууль ялгамжтай үйлчилдэг байж болзошгүй нөхцөл бүрдээд байна. Тодруулбал, түүний  эзэмшлийн “Өргөө-2” кино театр нь Мэдээлэл технологийн үндэсний паркад олон жилийн турш зах зээлийн ханшаас хэд дахин хямд үнээр буюу  нэг мкв нь 8,000 төгрөгөөр түрээслэдэг байсан аж. Түрээсийн гэрээнийи хугацаа дуусч, Мэдээлэл технологийн үндэсний парк талбайгаа чөлөөлөхийг хүсэхэд Ц.Анандбазарын эзэмшлийн байгууллага зөвшөөрөөгүй тул асуудлыг шүүхээр шийдвэрлэхээр болж анхан болон давж заалдах шатны шүүхээс Ц.Анандбазарыг МТҮП-аас түрээсэлсэн байраа чөлөөлж өгөх шийдвэр гарсан байдаг. Тодруулбал, МТҮП-аас өөрийн эзэмшлийн 2526 мкв талбайг хууль бусаар эзэмшиж байгааг зогсоож, суллаж…

Read More

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ бусдын биед бүлэглэн халдаж хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байх үедээ БНСУ руу “оргон зайлсан” Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгосныг албаны эх сурвалж хэллээ. Сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаагүй байгаа Б.Амарсайхантай өмгөөлөгчөөр дамжуулан цагдаагийнхан холбогдож чадсан бөгөөд “Нэн даруй буцаж ирэхийг шаардаж, эрх зүйн байдал нь өдөр ирэх бүрд дордож байгааг сануулжээ”. Цагдаагийн байгууллага Б.Амарсайханыг олон улсад эрэн сурвалжилж буй зар мэдээллийг Интерполын улаан буланд байршуулах хүсэлтээ энэ сарын 24-нд өгсөн бөгөөд прокурорын зөвшөөрөл гарсан даруйд уг зар нийтлэгдэх юм байна. Одоогийн байдлаар түүнийг Интерполын улаан буланд байршуулаагүй байна. Бид энэ хэргийн…

Read More

Прокурорын байгууллагаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг 2023, 2024, 2025 оны эхний хагас жилийн байдлаар судалж үзэхэд, 801 хэрэг бүртгэгдсэнээс 704 буюу 87.8 хувь нь Нийслэлд, 97 буюу 12.2 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Дархан-Уул аймагт 33, Орхон аймаг 21, Төв аймагт 16 бүртгэгдсэн нь орон нутгийн хэмжээнд хамгийн их байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг 2023 онд 292 бүртгэгдсэн нь өмнөх оноос 19.6 хувиар, 2024 онд 331 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 13.3 хувиар тус тус өссөн. 2025 оны эхний хагас жилийн байдлаар 178 хэрэг шинээр бүртгэгдсэн нь 2024 оны мөн үеэс…

Read More

Эмэгтэйлэг байх чинь зардалтай, цаг зав их шаарддаг юм байна гэх үгийг эмэгтэйчүүд их хэлдэг. Яг энэ үгийг өнөө цагт УИХ-ын цөөнгүй гишүүд хэлэхээр байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Э.Болормаа юм. Төрийн ордон дахь өрөөнөөсөө УИХ-ын чуулганы танхим руу явах замдаа хөл нь өвддөг түүний хувьд эмэгтэйлэг байх нь тун бэрх бөгөө хааяа ч эршүүд төрхөөр үзэгдэх нь бий. Тэгвэл ахим орчинд түүний “эр бор харцага”  суулт бүхий зураг анхаарал татаж байна.  Хажуу дахь УИХ-ын гишүүнээ бодвол эршүүд түүнийг зарим нэг нь Дондогдулам хатны суудалтай зүйрлэж байгаа харагдана лээ. Харин манай хамт олон түүний энэ удаагийн суултыг “эр бор…

Read More