Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд МАН-ынхан огтоос хариуцлага ярихгүй, тооцохгүй толгойг нь илсээр өнөөдрийг хүрлээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Орон нутаг, улсын төсвөөс 22 тэрбум төгрөг зарцуулсан. Улаангомын Төв цэнгэлдэх орчмын тохижилт цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд миний сайдын багцаас 2 тэрбум төгрөг гарсан” гэж саяхан болж өнгөрсөн Увс аймгийн 100 жилийн ойгоор яриад суув.
Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг болохоор төрийн ажлаа ТББ-ынхаа ажилтай холиод хариуцлагагүй, хэнэггүй нэгэн гэдгээ дахин баталж, эгүүлэн татагдах болзлоо ахин өөрөө хангалаа
ДЦС-3-т өнгөрсөн сарын 2-нд томоохон осол гарч, эрдэнэт хүний амь эрсэдсэн бөгөөд 50 МВт-ын турбогенератороо шатааж, олон тэрбум төгрөгийн алдагдал үүсэв. ДЦС-3-т осол болохоос ч өмнө эрчим хүчний салбар нийт 750 сая ам.долларын зээл авчихсан. Энэ нь ойролцоогоор 2.5 их наяд төгрөгтэй тэнцэнэ.
Гэтэл сайд нь салбартаа биш орон нутагт зүлэг ногоо тэгшилж, зам харгуй гэрэлтүүлсэн шигээ ахуйн ажил хийгээд явж байх юм.
Уг нь сайд хүн аль нутгийн хүү байхаас үл хамааран улс орны эрх ашиг, салбарын бодлого яриад явах ёстой байтал хайнга, хариуцлагагүй байдал гаргасаар байгаад МАН-ынхан таг дуугүй ширтсээр л…
Г.Занданшатар та “шүд сугалаад” хэдэн сайд нараа сэлгэхгүй бол горьгүй нь дээ …

