Гэр бүлээ хамгаалж үлдэх ухаан хамгийн том хайр” хэмээн жүжигчин Л.Сөрөлт-ийн эхнэр Б.Дэлгэрзаяа өөрийн байр сууриа илэрхийллээ.
“10 хэдтэйдээ аавын гэртээ байхад дээд доод айлын ах эгч нар үе үе хэрэлдэж, уйлаан майлаан болж байдаг байлаа. Би аяга, стакан хөмөрч тавиад нэг бол шал, нэг бол таазандаа наагаад сонсдог байж билээ ккк.
1990-2000 оны үед байр даяараа бие биенээ мэддэг, салсан хагацсан түүх бараг байдаггүй байж. Төмөр замын байрны ах эгч нар өдий хүртэл ач гучаа тойруулаад сайхан өтөлж явааг энд тэндээс сонсдог.
Харин одоо салсан сарнисан, тусдаа болсон хүмүүсийн тухай яриа хэтэрхий их сонсогдох юм. Ойр тойрон, танил тал гээд л…
Эмэгтэй хүн айлын нөхөртэй холбогдож, эхнэр хүүхдийг нь доромжилсон гэх яриа их. Харин айл самраад нөхөр нь хүүхдүүдтэйгээ үлдсэн түүх ховор.
Яагаад айлын нөхөртэй холбогддог юм? Яагаад нууцаар байсан хүнээ дагаад явчихдаг юм? Дундаасаа төрсөн хүүхдүүддээ юу гэж амьдрал заах юм?
Охид бүсгүйчүүд минь ухаантай, зөв амьдраарай. Айлын нөхрийн зугаа болж, нуугдаж амьдарч, хий хоосон үгэнд хууртаж залуу насаа битгий үрээрэй.
Гэр бүлээ гомдоож яваа залуусыг бурхан өршөөг” гэжээ.

