Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Түрүүлээд ирсэн  хурдан хүлгийг дахин хэмжилтээр хасаж, эрх ашгийн зөрчилтэй уяач сэтэртэй хүмүүсээ өгшүүлсээр байх уу
Мэдээ

Түрүүлээд ирсэн  хурдан хүлгийг дахин хэмжилтээр хасаж, эрх ашгийн зөрчилтэй уяач сэтэртэй хүмүүсээ өгшүүлсээр байх уу

coolBy cool08/11/2025Updated:08/13/2025Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Түмний нүдэн дээр түрүүлээд

ММСУХ-ны 30 жилийн ой, “Их хурд–Х” Шигшмэл хурдан морьдын уралдааны Их насны уралдаанд Говь-Алтай аймгийн  Халиун сумын Монгол улсын алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн дөлгөөн хар түрүүлсэн билээ. Гэвч уралдаад орж ирэхэд өмнө уралдсаны дараа яагаад ч юм хэмжээнээсээ  хэтэрчихсэн. Асуудал нь морины комисс хэмжилтэн дээрээ будлиантуулсан болохыг доорх харьцуулсан зурган дээрээс харж болохоор байна.

Уралдахаас өмнө 139см буюу хэмжээндээ байсан морийг уралдаад орж ирэхэд нь уяач болон эзэн нь байхгүй үед “ашиг сонирхлын илтэд зөрчилтэй” буюу их насны уралдаанд морь нь аман хүзүүдсэн  хүн хэмжсэн  байгаа юм. Өөрөөр хэлбэл дөлгөөн халтрын хэмжилт дэлний үзүүр дээр, Ерөөлтын морины хүзүүн дээр хэмжиж байгаа нь өөрөө хэмжилт үнэн зөв болсон гэхэд шударга бус байсныг олон нийт харав.

Үүгээр ч зогсохгүй сэрвээний өндрийг хэмжихдээ  морины комисс гэгдэх Ерөөлт өөрийнхөө морины амыг доош нь татсан бол түрүүлсэн дөлгөөн халтрыг утсаараа хатгаж үргээж, цочоож байгаа нь бичлэгт үлдсэн байдаг.

Бичлэг орох

Морин уралдааны эхний аравт орсон морьдын сэрвээний өндрийг хэмжих үед уяач эсвэл эзнийг нь байлцуулдаг. Гэтэл дөлгөөн халтрыг хэмжихэд эзэн болон уяач нь байгаагүй. Шалтгаан нь хамгаалалт хариуцсан цагдаа оруулаагүй.

Нэгэнт маргаан үүссэн тул дөлгөөн халтрыг уясан уяач Нямбаатар зохион байгуулах комисст өргөдөл өгчээ. Гэвч өргөдлийг хүлээн авсан ч хэлэлцэх хугацааг Монголын хурдан морины уралдааны дүрэмд заагаагүй тул хэлэлцэхгүй хугацаа алдсан. Тодруулбал, Монголын хурдан морины уралдааны дүрмийн

26.10. Морь барианы маргаантай асуудлыг комиссын дарга, тухайн насны даамал, дэд даамал дуу, дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглан эцэслэн шийдвэрлэнэ  гэж заасан бөгөөд  ингэж будлиан хутгах ажлыг Ерөөлт болон генерал цолтой Ганзориг гэх хүн гардан гүйцэтгэсэн гэх мэдээлэл бий.

Түмний нүдэн дээр түрүүлээд ирсэн  хурдан хүлгийг дахин хэмжилтээр хасаж байгаа нь өмнөх амжилтуудыг нь үгүйсгэж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Тодруулбал дөлгөөн халтар улсад соёолон түрүү, их насны морь болоод хоёр удаа aман xүзүү, энэ жил айргийн гуравт  хурдалсан хурдан буян. Эдгээр амжилтуудыг гаргахдаа үргэлж хэмжилтэндээ тэнцсэн дөлгөөн халтар Их хурд-10-ын их насны уралдааны өмнө хэмжилтэд ороход тэнцсэн. Харин уралдаад орж ирэхэд хэсэг бүлэг нөхөд ийнхүү будлиантуулсан нь олон нийтэд болоод уяачдад таалагдахгүй байгаа талаар цахим орчинд одоо ч шуугисаар байна.

Өөр  морийг ахин дахин хэмжиж болоод байхад дөлгөөн халтрыг дахин хэмжихгүй байгаа нь ялгамжтай хандаж байгаа гэх хардлага төрүүлж, будлиан хутгасан хүний эрэлд гарах нь аргагүй биз.

Хэрэв  морины комисст морио уралдуулж байгаа хүн оруулсан бол ядаж хэмжилтийн үед нь өөр хүн оруулахгүй бол  “эрх ашгийн зөрчил”  үүсдэг гэдгийг олон жил морь уясан Монголын морин спорт уяачдын холбооны дарга цэрэг гэх сэтэртэй хүмүүс гадарлах л ёстой.

Уг нь олон нийтийн өмнө дахин хэмжилтийг хийчихсэн бол өнөөдөр бухимдаж, талцаж маргахгүй байв.

Түрүүлж ирсэн түмэн эхээ хасна. Түрүүлж цэнгүүлсэн хүчит бөхөө хасна!

 Монгол өв соёл минь хаашаа л яваад байна даа…

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.