Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026

    “Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Сэрэмжлүүлэг: Хар тамхины хэргээр сүүлийн гурван жилд 716 хүнийг яллагдагчаар татжээ
Мэдээ

Сэрэмжлүүлэг: Хар тамхины хэргээр сүүлийн гурван жилд 716 хүнийг яллагдагчаар татжээ

coolBy cool07/28/2025Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Прокурорын байгууллагаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг 2023, 2024, 2025 оны эхний хагас жилийн байдлаар судалж үзэхэд, 801 хэрэг бүртгэгдсэнээс 704 буюу 87.8 хувь нь Нийслэлд, 97 буюу 12.2 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Дархан-Уул аймагт 33, Орхон аймаг 21, Төв аймагт 16 бүртгэгдсэн нь орон нутгийн хэмжээнд хамгийн их байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг 2023 онд 292 бүртгэгдсэн нь өмнөх оноос 19.6 хувиар, 2024 онд 331 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 13.3 хувиар тус тус өссөн. 2025 оны эхний хагас жилийн байдлаар 178 хэрэг шинээр бүртгэгдсэн нь 2024 оны мөн үеэс 16.3 хувиар өссөн байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд прокурорын байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 871 хэрэгт хяналт тавьж, 716 хүнийг яллагдагчаар татаж, 695 хүнд холбогдох 473 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагчаар татагдсан 716 хүний 65.8 хувь нь 18-30 насны, 28.2 хувь нь 31-44 насны, 3.2 хувь нь 17 хүртэлх, 2.9 хувь нь 45-аас дээш насны иргэд байна. Хүйсийн хувьд 85 хувь нь эрэгтэй, 15 хувь нь эмэгтэй бөгөөд 67.7 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна.

Шүүхээс 462 хэрэгт холбогдох 669 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. 2025 оны эхний хагас жилд шийдвэрлэсэн хэрэг, шүүгдэгчийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 14.1 хувиар, шүүгдэгч 17.9 хувиар өссөн байна.

Шүүхээс 433 шүүгдэгчид 1-8 жил хүртэл хугацаагаар хорих ял, 175 шүүгдэгчид 1-4 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны болон жирэмсэн эмэгтэй зэрэг үндэслэлээр 5 шүүгдэгчид хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан.

2025 оны эхний хагас жилд шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг 2024 оны эхний хагас жилтэй  харьцуулахад хорих ял 12.5 хувиар, зорчих эрхийг хязгаарлах ял 53.3 хувиар тус тус өссөн.

Монгол улсын иргэдээс 2025 оны 07 дугаар сарын байдлаар гадаадын 19 улсад 176 хүн ял эдэлж байгаагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргээр Герман, Турк, Япон, ОХУ, Солонгос, Хятад, Малайз зэрэг 7 улсад 50 хүн  ял эдэлж байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, харин худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр заасан.

Мөн хуулийн 20.8 дугаар зүйлд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял, харин зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай.

гэмт хэрэг сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

Боксчин Н.Төгсцогт экс эхнэрээ эргэн дурсаж, бараг л …

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.