Зохиогч: cool

Ажил нь “Хангалтгүй” гэх үнэлгээ авсан “Багануур” ХК-ийн хуучин гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нь уурхайчдыг турхиран замбараагүй байдал үүсгэж байна “Багануур” ХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 09 өдрийн 13 дугаар тогтоолоор шинээр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилжээ. Гэтэл хуучин гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нь хэсэг бүлэг уурхайчин залуучуудыг татан оролцуулж, албан тушаалын төлөө шунан тэмцэж, замбараагүй байдал үүсгэж, уурхайн хэвийн ажиллах үйл ажиллагаанд саад тотгор үзүүлж эхэлжээ. Албан тушаалд шунан, зуурч байгаа түүний 2025 оны хагас жилийн ажлыг үнэлэхдээ “Эрдэнэс Монгол” ХХК-аас “Хангалтгүй” гэж үнэлсэн байна. Учир нь 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр…

Read More

Манай сайтын сурвалжилах баг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өрнөж буй хууль бус байж болзошгүй үйлдлүүдийн талаар сурвалжилж хүргэсэн билээ. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийг АТГ-т шалгуулахаар хандсан бөгөөд хэрэг үүссэн. Түүнийг • “Орхон тек” ХХК-ийг тендерт ялуулж өгсний хариуд өөрийнхөө газар цахилгаан татуулсан, • “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдыг ажлын цагаар хувийнхаа газарт барилга байгууламж бариулсан, • Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн бараа материал, тоног төхөөрөмжийг ашигласан байж болзошгүй гэх хэргийн шинжтэй үйлдлийг баримтын хамт дэлгэсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хурган дарга нар шат шатандаа албан тушаалаа урвуулан ашигладаг тухай мэдээлэл манай сайтад ирсээр байсан юм. Бид энэ удаад “Эрдэнэт…

Read More

Орхон аймгийн боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт гэгч ажилчдаа удаа дараа зодож, ёс зүйн алдаа гаргадаг талаар тус байгууллагынхан хууль хяналтын байгууллагад хандан өргөдөл гаргаад байгаа аж. Тухайлбал, О.Ариунгэрэлт дарга нь тус байгууллагын хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамруулах боловсрол хариуцсан ахлах арга зүйч М.Сэлэнгэ гэх эмэгтэйг хоёр ч удаа зодож танхайрсан байна. Хамгийн сүүлд  2025.06.28-ны өдөр Өмнөговь аймгийн үдэлтийн хаалган дээр тус байгууллагынхан хоорондоо маргалдаж зодолдсон байна. Энэ үеэр О.Ариунгэрэлт дарга уг зодооныг салгах гэж байсан М.Сэлэнгэ гэх бүсгүйг  үсдэж, алгадаж зодож, газар унагаасан байна. Үүний дараа тэрбээр Орхон аймгийн Боловсролын газрын гадаад хэлний арга зүйч н.Даваахүү, цахим хариуцсан арга зүйч…

Read More

Энэ бол Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан С.Шүкирхан гэгч нь юм. Тэрээр Монгол төрийн хайр хүндэтгэлийг хүлээж, одон медаль, албан тушаал хүртэж явсан нэгэн хэдий ч өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баян-Өлгий аймагт байх цор ганц Монгол сургууль болох Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн газраас 552 м.кв газрыг 2012 онд өөрийн төрсөн охин Ш.Маржангүлд хууль бусаар өмчлүүлсэн байдаг. Хууль бусаар гэдэг нь газрын төлөвлөлтөд тусгуулалгүйгээр буюу газар өмчлөхөд шаардагдах бичиг баримтгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан С.Хавал гэгчээр захирамж гаргуулсан байдаг.          Сакей Хавал нь Баян-Өлгий аймгийн…

Read More

Төсвийн тодотголыг толгойтой болгон л ярьж байна. Зөвөө зөв. Гэхдээ юманд учир суманд гичир гэж. Хаанаас, юунаас, хэрхэн хэмнэхээ зөв тодорхойлох учиртай. Ганцхан жишээ, төрийн байгууллагуудын төсвийг танах хэмжээ хувиар авч үзье. Ерөнхийлөгчийн Тамгын газар- 12% Сангийн сайд – 7,3% ТЕГ – 9,6% Сангийн яам – 4,6% Ерөнхий аудитор -10,9% Улсын ерөнхий прокурор – 8,3% АТГ – 3,4% УДШ-ийн Ерөнхий шүүгч – 14,5% ШЕЗ – 20,6% (Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар – 100%) Статистикийн хороо- 13% Монгол Улсын Шадар сайд – 8,4% Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд- 4,4% Боловсролын сайд-4,5% Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд-…

Read More

Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн  хэлтсийн алба хаагч А гэгч нь бусдыг залилсан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгагдаж байна. Бид энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: “Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт -аюулгүй байдлын газраас шалгаад, харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн” гэв. Уг хэргийн талаар АТГ-аас энэ хэргийн талаар тодруулахад “Хэргийг шалгаж байгаа”  гэснээс өөр мэдээлэл өгөөгүй. Бидэнд ирсэн мэдээллээр ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч А нь өнгөрсөн жил бусдаас 30 сая төгрөг залилсан гэх мэдээлэл байна. Өдгөө тэрбээр ажлаа хийж байгаа бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

Read More

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо маргааш засгийнхаа бүтцийг, сайд нарын нэртэй хамт УИХ-д оруулж батлуулна гэх мэдээлэл байсан. Гэвч, хойшилсон. Эх сурвалжийн мэдээллээр, тэрээр засагт нь орж ажиллах улс төрийн намуудтай зөвшилцөхөөр хичээж байгаа ч аль нам аль яамыг авах дээрээ тохирч амжаагүй бололтой. Өчигдөр парламентад суудалтай намуудын удирдлагуудтай Ерөнхий сайд Г.Занданшатар Их тэнгэрт уулзсан гэх мэдээлэл байгаа. Хэрвээ өнөөдөр ойлголцсон гэдгээ зарлаж, талуудтай тохиролцохгүй бол МАН дангаараа Засгийн газраа байгуулахаас өөр гарц үлдсэнгүй. Хэрвээ МАН дангаараа засгийн газар байгуулсан бол урт насгүй удаан жилгүй байх болно. Хэрвээ Г.Занданшатар бусад намуудтай зөвшилцөж чадахгүй бол Ерөнхий сайд Г.Занданшатар нь Ерөнхийлөгчтэй нийлж  байгаад…

Read More

Хүү, бэр, худаасаа болж орлогоо нотолж чадахгүй огцорсон Л.Оюун-Эрдэнэ наанаа инээж, цаанаа уйлж, өс зангидаж байгаа бололтой. Тэрбээр “The Times”-д ярилцлага өгсөн бөгөөд маш хортой үр нөлөө авчрах нь гарцаагүй “захиалгат” ярилцлага ажээ. Тодруулбал,  “Exclusive interview” хэмээн редакц тодотгосон байна. Энэ нь “Онцгой (эсвэл тусгай) ярилцлага” гэсэн утгатай боловч сэтгүүл зүйн хэлээр цаанаа юу гэсэн үг вэ гэвэл зөвхөн нэг хэвлэл мэдээллийн байгууллагад тухайн ярилцагч өөрөө санаачилж тусгайлан өгсөн гэсэн утгатай. Бусад хэвлэлд энэ ярилцлага өөр газар нийтлэгдээгүй, өөр хүнд ижил агуулгатай ярилцлага өгөөгүй гэсэн үг. Тухайн редакцтай асуултынхаа хүрээг урьдчилан тусгайлан бэлтгэж онлайнаар харилцах замаар авсан ярилцлага ийм байдаг.…

Read More

Гуч гаруй жил урлагийн тайзнаас буугаагүй домгийг тэд бүтээжээ. Хүний амьдралын жаргал, зовлон, баяр гуниг дундуур тэдний хөг аялгуу эгшиглэж, сэтгэл зүрхний эмзэг нандин бүхнийг онгично. Тэдний дуугаараа үгүйлсэн  бүсгүйд сэмхэн дурлаж орхих. Хамтдаа үгүйлж, хамтдаа дурлан шаналсаар 30 гаруй жилийг ардаа орхижээ. Ойн тоглолтоосоо хойш хоёр жил завсарлаад “Хурд” хамтлаг тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтын талаар, уран бүтээл, тэдний бүтээсэн домгийг гитарчин Д.Отгонбаяртай хөөрөлдлөө. -Хэзээ ч хуучрахгүй “Хурд” хамтлаг тоглолтоо хийх болжээ. Энэ тоглолт уран бүтээлээ хийж эхэлснээс хойш хэд дэх нь вэ? -Бид нар тоглолтоо ёстой тоолж үзээгүй юм байна шүү. Миний хувьд бүрэн хэмжээний төд дэх тоглолт гэж…

Read More

Энэ зуны хамгийн том шоу тоглолт “ONE STAGE” 6 дугаар сарын 14-нд Socialpay Park-д болох гэж байна. Монголын хамгийн анхны зочин артистгүй тоглолт болох “ONE STAGE”-н тайзнаа Дижитал, Quiza, Татар, 3 охин, MC Collection галыг асааж, та бидний дурсамжид мөнхлөгдсөн үе үеийн супер хит дуунуудаа толилуулах гэж байна. Тоглолтоор дуулагдах 60 дууны жагсаалт аль хэдийн гарсан бөгөөд уйдах завгүй нэгэн үдэш өнгөрөх нь ээ. DJ art-ийн гайхамшгийг мэдрүүлж, шилдгийн шилдэг дуунуудаа толилуулахаар 5 артист бэлтгэлээ базааж байна. Тоглолтын найруулагчаар 30 жилийн түүхт монголын хамгийн том продакшн болох On’n Off продакшны ерөнхий захирал, найруулагч, МУУГЗ С.Ононбат ажиллаж байгаа гэнэ. Амьд хөгжмийг…

Read More