Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо маргааш засгийнхаа бүтцийг, сайд нарын нэртэй хамт УИХ-д оруулж батлуулна гэх мэдээлэл байсан. Гэвч, хойшилсон. Эх сурвалжийн мэдээллээр, тэрээр засагт нь орж ажиллах улс төрийн намуудтай зөвшилцөхөөр хичээж байгаа ч аль нам аль яамыг авах дээрээ тохирч амжаагүй бололтой.
Өчигдөр парламентад суудалтай намуудын удирдлагуудтай Ерөнхий сайд Г.Занданшатар Их тэнгэрт уулзсан гэх мэдээлэл байгаа. Хэрвээ өнөөдөр ойлголцсон гэдгээ зарлаж, талуудтай тохиролцохгүй бол МАН дангаараа Засгийн газраа байгуулахаас өөр гарц үлдсэнгүй.
Хэрвээ МАН дангаараа засгийн газар байгуулсан бол урт насгүй удаан жилгүй байх болно.
Хэрвээ Г.Занданшатар бусад намуудтай зөвшилцөж чадахгүй бол Ерөнхий сайд Г.Занданшатар нь Ерөнхийлөгчтэй нийлж байгаад хуулийн хугацаа болох 30 хонгоо дуусгаад парламентаа тараагаад УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль хийх нь ээ.