Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Эрдэнэт ТӨҮГ-ын цехийн дарга М.Төмөртогоо ажлаа хийхгүй байгаа ч эхнэрийнхээ барилга руу үйлдвэрийн бараа зөөж байгаагаа тайлбарлахгүй зугтсаар байна 
Гэмт хэрэг

Эрдэнэт ТӨҮГ-ын цехийн дарга М.Төмөртогоо ажлаа хийхгүй байгаа ч эхнэрийнхээ барилга руу үйлдвэрийн бараа зөөж байгаагаа тайлбарлахгүй зугтсаар байна 

coolНийтэлсэн: cool07/11/2025Шинэчилсэн:07/11/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай сайтын сурвалжилах баг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өрнөж буй хууль бус байж болзошгүй үйлдлүүдийн талаар сурвалжилж хүргэсэн билээ.

 

Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийг АТГ-т шалгуулахаар хандсан бөгөөд хэрэг үүссэн. Түүнийг
• “Орхон тек” ХХК-ийг тендерт ялуулж өгсний хариуд өөрийнхөө газар цахилгаан татуулсан,
• “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдыг ажлын цагаар хувийнхаа газарт барилга байгууламж бариулсан,
• Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн бараа материал, тоног төхөөрөмжийг ашигласан байж болзошгүй гэх хэргийн шинжтэй үйлдлийг баримтын хамт дэлгэсэн.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хурган дарга нар шат шатандаа албан тушаалаа урвуулан ашигладаг тухай мэдээлэл манай сайтад ирсээр байсан юм. Бид энэ удаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн дарга М.Төмөртогоо эрх мэдэл абан тушаалаа урвуулан ашиглаж байж болзошгүй хэргийн талаар хүргэж байна.

Төрийн буюу цэнхэр дэвсгэр бүхий 1294 ОРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ажлын өдөр зурагт үзүүлсэн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн хашаанаас гарч байгаа юм.

Гэвч барилгын материал ачсан энэхүү тээврийн хэрэгсэл Эрдэнэт үйлдвэрийн барьж буй барилга руу бус харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн дарга М.Төмөртогоогийн эхнэрийнх нь Дархан хотод барьж буй барилга руу орж байгаа.


Өөрөөр хэлбэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн дарга М.Төмөртогоо гэгч энэ эрхэм албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн өмчийг хувьдаа завшсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаад байна. Энэ нь эрүүгийн хуулийн
• 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
• 17.4 дүгээр зүйл.Хөрөнгө завших зэргийг зөрчиж байж болзошгүй бөгөөд ноцтой гэмт хэргийн шинжтэй үйдэл.
Бидэнд ирсэн албан бус мэдээллээр энэхүү үйлдэл нэг бус удаа давтагдсан бөгөөд үүнд нь хамсаатнаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ерөнхий инженер Ж.Батсуурь нарын хэсэг бүлэг этгээдүүд оролцсон гэх мэдээлэл байна.


Сэтгүүлчийн ёс зүйд буруутгагдаж буй этгээдэд тайлбар хийх боломж олгоно гэж заасан байдаг тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн ерөнхий инженер Ж.Батсуурь мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа илэрхийлсэн. М.Төмөртогоогоос тодруулахаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т очиход тэрбээр албан өрөөндөө байгаагүй. Утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Улмаар Улаанбаатар хот руу буц, дараа долоо хоногт өөрөө очиж уулзаж тайлбар өгөх болно гэдгийг бусдаар дамжуулан мэдэгдсэн. Улмаар түүний тайлбар өгөх товлосон өдөр болоход тэрбээр утсаар ярихгүй, тасалж, бидний бэлтгэж буй мэдээллийг гаргуулахгүй байх тухай хүмүүсээр яриулсан.
Энэ нь сэтгүүлчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж байгаа хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн
14.2 дугаар зүйл.Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах
14.3 дугаар зүйл.Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Тиймээс бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн дарга М.Төмөртогоо, ерөнхий инженер Ж.Батсуурь нарын бүлэглэн үйлдсэн байж болзошгүй хэргийн талаар АТГ-т хандан өргөдөл өгч, зурагт үзүүлсэн баримтуудыг бичлэгийн эх хувиар нь гардуулан өгөх болно.
Харин гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн дарга М.Төмөртогоо даргыг бид Засгийн газрын Хяналтыг Хэрэгжүүлэх Газар, Төрийн өмчийн  Бодлого  Зохицуулалтын газар дээд байгууллагад тус тус  өргөдөл гарган мөн шалгуулахаар зэхээд байна. Учир нь тус хүн сүүлийн 10 сар ажлаа хийгээгүй гэх байхад Эрдэнэт үйлдвэрт огт ажлаас нь чөлөөлөөгүй байгаа юм. Түүнийг ажлаа эзгүй орхисон үед Эрдэнэт хотод баригдаж буй “Бөхийн өргөө” борооны усанд автаж хэдэн тэрбум төгрөг үнэгүйдэхэд хүрсэн гэх мэдээлэл байна.
Энэ мэтээр М.Төмөртогоогийн ажлын хариуцлага алдсан байж болзошгүй үйлдлийн талаар бид эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа

сэжигтэй
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.