Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч А гэгч нь бусдыг залилсан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгагдаж байна.
Бид энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: “Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт -аюулгүй байдлын газраас шалгаад, харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн” гэв.
Уг хэргийн талаар АТГ-аас энэ хэргийн талаар тодруулахад “Хэргийг шалгаж байгаа” гэснээс өөр мэдээлэл өгөөгүй.
Бидэнд ирсэн мэдээллээр ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч А нь өнгөрсөн жил бусдаас 30 сая төгрөг залилсан гэх мэдээлэл байна. Өдгөө тэрбээр ажлаа хийж байгаа бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.