Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”
Гэмт хэрэг

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

coolНийтэлсэн: cool07/01/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ бол Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан С.Шүкирхан гэгч нь юм. Тэрээр Монгол төрийн хайр хүндэтгэлийг хүлээж, одон медаль, албан тушаал хүртэж явсан нэгэн хэдий ч өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баян-Өлгий аймагт байх цор ганц Монгол сургууль болох Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн газраас 552 м.кв газрыг 2012 онд өөрийн төрсөн охин Ш.Маржангүлд хууль бусаар өмчлүүлсэн байдаг. Хууль бусаар гэдэг нь газрын төлөвлөлтөд тусгуулалгүйгээр буюу газар өмчлөхөд шаардагдах бичиг баримтгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан С.Хавал гэгчээр захирамж гаргуулсан байдаг.

         Сакей Хавал нь Баян-Өлгий аймгийн Засаг даргаар 2007-2012 онуудад ажиллаж байсан бөгөөд сүүлд аймгийн Гаалийн газрын даргаар ажиллаж байгаад хуурамч нотлох баримт бүрдүүлсэн хэргээр ял шийтгэгдсэн ба одоо Казахстан Улсад амьдарч байгаа юм байна.

Тэрээр аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тухайн жилийн газрын төлөвлөлтөд тусгагдаагүй газрыг буюу Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн газраас 552 м.кв газрыг 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай захирамжаар Ш.Маржангүлийн нэр дээр  шилжүүлсэн хууль бус захирамж гаргахдаа тухайн үеийн ханшаар багагүй шагнал авсан гэх яриа байдаг байна.

          Ш.Маржангүл нь тухайн газрыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Н.Ергали гэгчид 350,000,000 төгрөгөөр худалдалдсан бөгөөд талийгаач эцгийн хууль бусаар авч өгсөн газрын хүчинд овоо өнгөлөг амьдарч байгаа аж.

          Ш.Маржангүл нь аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт мэргэжилтэнээр ажилладаг бөгөөд хүүхдийн халамжийн мөнгийг хууль бусаар хувьдаа завшисан хэргээр АТГ-т газарт шалгагдаж яллагдагчаар татагдсан боловч хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргээс мултарсан, удам дамжсан “хулгайч” юм байна.

Энэ хууль бус үйлдлийн талаар Ерөнхий боловсролын ХОЁРДУГААР бүрэн дунд сургуулийн зүгээс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч казах шүүгч Ш.Еркеш нь 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талыг дахин гомдол гаргах эрхгүйгээр нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Монгол хүүхдүүдийн эрхийг хангах боломж олгохгүйгээр, дахин гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэх болсон шүүгч С.Еркеш нь УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга зэрэг улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй ураг төрлийн холбоотой нэгэн гэнэ. Тэрээр Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн газрыг “Хулгайлсан” Ш.Маржангүлтэй мөн худ ургийн холбоотой нэгэн гэнэ. Хэдий худаг ураг, садан төрлийн холбоотой байсан хэдий ч Баян-Өлгий аймгийн ганц Монгол сургуульд суралцаж байгаа, суралцах Монгол хүүхдүүдийн эрхийг хангах боломжийг хаах хэмжээний шийдвэр гаргах нь дэндүү харгис, дэндүү үндсэрхэг үзэлтэйг илэрхийлэх мэт.

Баян-Өлгий аймагт энэ мэт явдал хэвийн үзэгдэл мэт болж төрийн албан хаагчид аймгийн удирдлагатай хуйвалдаж төрийн өмчийг хувьдаа завшиж, прокурор шүүх нь хамгаалдаг байдал хэрээс хэтэрсэн байна. .

гэмт хэрэг Онцлох шүүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.