Зохиогч: cool

Өмнөговь аймгийн  Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг нь албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж, аав, ах дүүс, танил талын компаниудад тендер олгож,  ашиг сонирхлын зөрчил гаргах байдал газар авсан тухай мэдээллийг нутгийнхан нь дэлгэсээр байна. Хуулиараа 6-р сарын 1-нээс өмнө  улсын хэмжээнд тендер шалгаруулалт дуусах ёстой.  Энэ хугацаанд Өмнөговь аймгийн шалгаруулсан тендертэй холбоотойгоор  Сангийн яаманд 30 гаруй компани гомдол мэдүүлээд байна.  Өмнийн говийн тендерт орсон компаниуд ийнхүү  өргөдөл гомдол гаргаж байгаа шалтгаан нь  Худалдан авах ажиллагааны газрын дарга Э. Ганхуягийн тойрсон сүлжээтэй холбоотой юм.  Өмнөговийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулсан байна. Тухайлбал, …

Read More

Хэдхэн жилийн өмнө мэдээлэлд ойрхон, өндөр албан тушаалтай эрхмүүд ЖДҮ-ийг дэмжих санг тонон дээрэмдсэн талаарх баримтууд хэвлэлд дэлгэгдэж, дуулиан шуугиан нь “boom” тарьж байв. Харин өнөө цагт ЖДҮ-ийг дэмжих сан бус тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэгч болох боломж бололцоог ханган бойжуулах үүрэгтэй зарим дүүргүүдийн ЖДҮҮДТ /Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв/-ийн “хурган” дарга нар  үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ боломжийг булааж байгааг энэ удаад бид онцолж байна. Тухайлбал, Налайх дүүргийн ЖДҮҮДТ-ийн дарга А.Тайванбаяр гэх эр. Тэрээр 2022 оноос өнөөг хүртэл Налайх дүүргийн ЖДҮҮДТ-ийн даргын албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд нэлээдгүй хөрөнгөжсөн төдийгүй…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээн эхэллээ. Тэмцээний нээлтэд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нарын БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлагууд, 17 аймгийн Засаг дарга, 21 аймаг, 9 дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, “Дөл-2025”-д оролцож буй 400 гаруй сурагчдын гэр бүл, эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцлоо. Нээлтийн арга хэмжээний өмнө ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямбыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авч, үргэлжлүүлэн “Дөл-2025” цогцолбор тэмцээнд оролцогчдод баяр хүргэж үг…

Read More

Улсын дээд шүүхэд өнөөдөр П.Батчулуун эмчид холбогдох хэргийн Хяналтын шатны шүүх хуралдаан болж, түүнийг цагаатгалаа. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын тушаал нь учир дутагдалтай тул гэмт хэргийн шинжгүй харин зөрчлийн хэргийн шинжтэй гэж үзлээ. Тиймээс П.Батчулуун эмчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тл цагаатгаж шийдвэрлэсэн байна. Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.6 жилийн ял оноосон юм. Улмаар улсын дээд шүүхийн…

Read More

Л.Оюун-Эрдэнэ өөрөө өөрийгөө л шударга гэдэг болохоос өөр хэн ч тэгж хэлдэггүй юм. Хэзээ ч шударга байгаагүйг нь Монголчууд одоо мэддэг болж. Монгол Улсын Ерөнхий сайд болтлоо түүний туулсан амьдралын түүх урвалт шарвалт, араар тавилт, худал хоосон амлалт, хууралт, заль мэхээр дүүрэн. Үнэхээр уурын зуухны галчаас улс орны дарангуйлагч болтол улс төрд түүнийг чирсээр гаргаж ирсэн хүн бол У.Хүрэлсүх. Харин одоо түүнийг чичрүүлж, өмнөөс нь салаавч өгдөг болтлоо Л.Оюун-Эрдэнэ хувирч томорсон. У.Хүрэлсүх үүссэн нөхцөл байдлыг мэдэрч, түүнийг гурвантаа өрөөндөө дуудаж, огцрох шийдвэр гаргах нь зөв гэж гурвантаа зөвлөж, тулгасан авч “түй май”- дуулаад өнгөрч! Тэр нэг жил нөгөө М.Энхболдын өрөөнд…

Read More

Дэлхийн бүжгийн спортын холбооны (WDSF) Хореографик дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 06-р сарын 1-нд Португаль улсын Брага хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Д.Батсайхан, Б.Ууганцацэг дасгалжуулагчидтай “Star dance” студийн дэргэдэх “Star girls” хамтлаг өсвөр насны хореографик жижиг багийн төрөлд 1-р байр, О.Эрдэнэ-Очир, Б.Халиун дасгалжуулагчидтай “Royal dance” клубын дэргэдэх “Royal dance” хамтлаг залуучууд насны хореографик том багийн төрөлд 1-р байр, насанд хүрэгчдийн насны хореографик том багийн төрөлд 1-р байр тус тус эзэлж монголын бүжгийн спортын холбооны түүхэнд анхны дэлхийн аваргууд боллоо. Монгол улсыг төлөөлөн “Star dance” студийн дэргэдэх “Star girls”, “Royal dance” клубын дэргэдэх “Royal dance” хамтлагууд анх удаа  оролцсон нь…

Read More

Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч хууль санаачилж, өргөн барих эрхтэй. Тэр ч утгаараа зарим хууль УИХ-ын гишүүний автортой явдаг. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023.01.18-ны өдөр Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн  Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байхдаа УИХ-ын дарга Г.Занданшатарт “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг өргөн барьсан. Уг хууль нь гайхалтай гэрлийн хурдаар буюу 72 цагт багтан батлагдсан бөгөөд энэ нь цахим орчинд утгаараа олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Олон нийтийн өмнө Н.Учрал гэх автортай харагдаж байсан ч үнэндээ энэ хууль нь Ерөнхийлөгчийн захиалга байсан бөгөөд Ерөнхийлөгч өөрийнхөө гарын хүн болох Н.Учралаар зүтгүүлсэн. Үүний баталгаа нь…

Read More

  Монгол улсын Засгийн газрын гишүүн УИХ-ын чуулганы танхимд болон бусад газарт Засгийн газрын бодлогын эсрэг  байр сууриа илэрхийлэхгүй байх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл  засгийн газрын хуралдаанд олонхоороо санал нэгдсэн л бол цөөнх нь таг дуугүй байх болсон билээ. Энэ зохицуулалт яамгүй  засгийн газрын гишүүн,  ЗГХЭГ-ын дарга Н.Учралд хамааралтай. Гэвч тэрбээр ураны төсөл дээр Монгол улсын Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өөр байр суурьтай байж болзошгүй байна. Үүний илрэл нь 2025.05.18-ны амралтын өдөр түүний албан ёсны цахим хуудас болох цэнхэр тэмдэг бүхий Uchral Nyam-Osor хаягаас “Францтай хийх ураны гэрээг зогсоосон” гэсэн утгатай мэдээлэл нийтлэсэн. Энэ нь олон нийтийн анхааралд өртөж, өндөр авсан…

Read More

“Огцрох Амархан” жагсаал нь 2025 оны 05 сарын 14-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг улс төрийн хариуцлага хүлээж огцрох анхны шаардлага дээр нэгдсэн, аяндаа үүссэн жагсаал юм. 2025 оны 05 сарын 14-ний өдрөөс эхэлсэн тус жагсаал 16 дахь өдрөө үндсэн шаардлагаасаа буцалгүй эвлэлдэн нэгдэж байна. Гэтэл энэ хугацаанд Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаалын анхны шаардлагыг үл ойшоож, хариуцлагыг өөрөөс булзааруулж, мөн өргөн барьсан итгэл хүлээлгэх тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн Хуулийг улс төрийн арга хэрэгсэл болгож ашигласан байгаа зэргийг эрс эсэргүүцэж жагсагчдын зүгээс УИХ-ын Дарга Д.Амарбаясгалантай тодорхой асуудлын хүрээнд 24 цагийн дотор уулзах шаардлагыг хүргүүлсэн билээ. Ийнхүү…

Read More

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Д.Кекүшюзанбатбаяр, гэргий асан гавьяат жүжигчин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр өнөөдөр хэлэлцэх гэж байна. Тэдэнд холбогдох хэрэг нь нийт  42 хавтас, 10,256 хуудастай юм. Монгол Улсын гавьяат тамирчин Үрэл овогт Даваагийн Кёкүшюзанбатбаярыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого…

Read More