
Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр 12:00 цагийн үед шатахууны сав дэлбэрсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг дуудлагын дагуу шалгахад СХД-т гагнуур хийж байснаас үүдэж шатахууны сав дэлбэрч нэг иргэн нас барсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Мөн нэг иргэн түлэгдэж гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байна.
Тухайн шатаахууны сав нь том оврын автомашинд суурилуулсан шатахуун тээвэрлэх зориулалттай сав байжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайтар хангаж ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
