УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ууган хүү Н.Мөнгөншагай олон жил үерхсэн модель Б.Ялгуунтайгаа гэрлэж, хуримаа нижгэр тэмдэглэлээ.

Хосууд найман жилийн турш үерхсэний эцэст гэр бүл болж, жилийн өмнө анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн юм. Хуримын ёслолыг өөрсдийн эзэмшлийн “Аян Залаат” ресортод ойр дотнын хүмүүсийн хамт өргөн хүрээнд зохион байгуулжээ.
Н.Мөнгөншагай нь АНУ-д цэргийн академид боловсрол эзэмшсэн бөгөөд гэр бүлийнхээ гурав дахь үеийн төлөөлөл хэмээн олонд танигдсан.
Харин Б.Ялгуун нь Италийн Милан хотын IMG Models Milan агентлагтай хамтран ажиллаж байсан, Монголын загварын салбарын шинэ үеийн амжилттай моделиудын нэг юм.
Залуу хосдоо аз жаргал, сайн сайхныг хүсье.

