Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна
Мэдээ

Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна

coolНийтэлсэн: cool05/30/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч хууль санаачилж, өргөн барих эрхтэй. Тэр ч утгаараа зарим хууль УИХ-ын гишүүний автортой явдаг. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023.01.18-ны өдөр Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн  Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байхдаа УИХ-ын дарга Г.Занданшатарт “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг өргөн барьсан. Уг хууль нь гайхалтай гэрлийн хурдаар буюу 72 цагт багтан батлагдсан бөгөөд энэ нь цахим орчинд утгаараа олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан.

Олон нийтийн өмнө Н.Учрал гэх автортай харагдаж байсан ч үнэндээ энэ хууль нь Ерөнхийлөгчийн захиалга байсан бөгөөд Ерөнхийлөгч өөрийнхөө гарын хүн болох Н.Учралаар зүтгүүлсэн. Үүний баталгаа нь ҮАБЗ-өөс Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмж бөгөөд үүнийг Н.Учрал батлан хэлж байсан удаатай. “Гэрлийн хурд”-аар батлагдсан хууль зөвхөн эрх баригчдад ашигтай, олон нийтэд халгаатай байсан болохоор нийгмээрээ энэ хуулийг эсэргүүцэн Н.Учрал бараг л ардын дайсан болох шахсан түүхтэй. Олон нийтийг ингэж эсэргүүцнэ гэж бодоогүй болохоор Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх аргагүйн эрхэнд хуулинд хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээн авахаас өөр аргагүй болсон билээ. Үнэндээ энэ хуулиас болж Н.Учралын улс төрийн нэр хүнд унасан. Ах нарынхаа даалгаврыг биелүүлэх гэж байгаад “туг тахигдсан” гэдгийг МАН-ын залуус ярьдаг. Харин ах нарынхаа зараалаар “туг тахигдсан” Н.Учрал энэ үйл явдалд одоо болтол “юм” санаж, эгзэг нь таарвал Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хариугаа авахыг санаархдаг гэх яриа гарчээ. У.Хүрэлсүх, Н.Учрал нар түнжин хагарвал МАН-ын дотоод зөрчил улаан цагаандаа гарах нь тодорхой болох чигтэй аж.

улс төр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.