Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026

    Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

    07/20/2026

    Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Оюук барьцаалагдсан, тоглоомын утсан хүүхэлдэй! Үүнийгээ өөрөө сайн мэдэж байгаа
Мэдээ

Оюук барьцаалагдсан, тоглоомын утсан хүүхэлдэй! Үүнийгээ өөрөө сайн мэдэж байгаа

coolНийтэлсэн: cool06/02/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Л.Оюун-Эрдэнэ өөрөө өөрийгөө л шударга гэдэг болохоос өөр хэн ч тэгж хэлдэггүй юм. Хэзээ ч шударга байгаагүйг нь Монголчууд одоо мэддэг болж. Монгол Улсын Ерөнхий сайд болтлоо түүний туулсан амьдралын түүх урвалт шарвалт, араар тавилт, худал хоосон амлалт, хууралт, заль мэхээр дүүрэн. Үнэхээр уурын зуухны галчаас улс орны дарангуйлагч болтол улс төрд түүнийг чирсээр гаргаж ирсэн хүн бол У.Хүрэлсүх. Харин одоо түүнийг чичрүүлж, өмнөөс нь салаавч өгдөг болтлоо Л.Оюун-Эрдэнэ хувирч томорсон.
У.Хүрэлсүх үүссэн нөхцөл байдлыг мэдэрч, түүнийг гурвантаа өрөөндөө дуудаж, огцрох шийдвэр гаргах нь зөв гэж гурвантаа зөвлөж, тулгасан авч “түй май”- дуулаад өнгөрч! Тэр нэг жил нөгөө М.Энхболдын өрөөнд бөөнөөрөө хутгатай дайрч орж “томорсон” шиг дүр байдал бараг давтагдсан гэж байна.
Ингэтлээ томорч, даам загнах болсных нь цаана том түшиг, тулгуур, маш хүчирхэг нэгэн хүчин зүйлийн нөлөө байна!!!  Яг ингэж л бодогдож байна.
Энэ удаа 126 гишүүдээс өөрийгөө аварч авч үлдэх шийдвэрийг гаргууллаа гээд ч явцгүй болсон, албан тушаалдаа зууралдах тусам цаашдын карьер нь юу ч үгүй сүйрч, үхдэл болно гэдгээ хэчнээн тэнэг ч Оюук мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч ямар гээч хүч түүнийг өөрөө өөрийгөө сүйрүүлэхээс аргагүйд хүртэл нь түлхэнэ вэ?
Таамаглах гээд үзье! Ядаж намар болтол Ерөнхий сайдаар ажилламаар байна гээд үхэн хатан, амь тавьж тэлчлээд байгаагийнх нь учир шалтгаан чухам юу юм бол!!!
Тэгэхээр, ирэх намар, есдүгээр сард 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг Хятад улсад Хойт, Өмнөд хөршүүдийн тэргүүнүүд оролцож нүсэр тэмдэглэх юм билээ. Тэр ойн баярт Монгол мөн оролцоно. Уригдсан.
Дайнд ялагч орны нэг мөн шүү дээ Монгол.
Оюук түүний Засгийн газар угаасаа Монголыг гаднынханд тэр тусмаа Хятадуудад найр тавиад өгчихсөн шүү дээ.
За, тэгээд Монголчууд бүгд мэддэг, ярьдаг болохоор жишээ, баримтаар нотлох шаардлага алга. Зүгээр л Оюук-Жээнко хоёрын хоршсон нэгдлийн засаглал Хойд, Өмнөд хөршүүдийн хэн хэнд нь таалагддаг, тохирдог, ашигтай гэдгийг мэддэг байх хэрэгтэй! Тиймээс намар болох томчуудын уулзалт хүртэл тэсэхийг Оюук эцсийн найдвар болгон хүсэж байна.
Ийм байж болно. Яагаад болохгүй гэж, тийм үү?
Өөрөөр хэлбэл тэр үед манайханд хоёр хөршөөс бидний “хайртай” “данх”-ыг хөндөөд үзээрэй гэх сануулга, зөвөлгөөг “нөхөрсөг” -өөр өгөх ч юм билүү! Магадлал маш их юм. Яагаад гэвэл Оюук, Жээнко хоёр маань хоёр хөршид барьцаалагдсан хүмүүс!!!
Тагнуулын дарга асан Р.Болд нэгэнтээ “ Жээнког би урвагч гэж хэлэхгүй. Харин Оросод барьцаалагдсан хүн гэж хэлж чадна” гэж нэг ярилцлага өгсөн байсан даа. Өө, яг. Энэ л байхгүй юу даа.
Оюук ч ялгаагүй барьцаалагдсан, тоглоомын утсан хүүхэлдэй! Үүнийгээ өөрөө сайн мэдэж байгаа. Өөрсдөд нь туйлын хэцүү байгаа л даа! Тэгэхээр энэ өрөвдөлтэй, эмгэнэлтэй хувь заяатайгаа эвлэрч, үргэлжлүүлээд байх аваас шуудхан хэлэхэд үхэж ч мэднэ!
Эзэд нь шаардлагатай гэж үзвэл устгаж дуусгадаг түүхтэй л дээ. Ийм л зовлонт шалтгаан Оюукад (Эрх мэдлийн хүч чадал, амтанд ид мансуурч явахад нь) тулгарчихаад байна уу гэж бодогддог. Тэр өөрийн хүссэнээр шийдвэр гаргаж чадахгүй байх шиг байна. Түүнд итгэхээ байсан, огцруулахыг шаардсан ард иргэд, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн ганц “ах”-даа хүртэл салаавч үзүүлэх хэмжээнд хүртэл тэнэгтүүлж, зоригжуулж, нөлөөлж буй нөлөөлөл байна.
Уг нь эмгэнэлт энэ хувь заяатайгаа улам зууралдах биш үтэр түргэн хагацаж, салах нь өөрт нь амар тайван, амгаланг авч ирнэ шүү дээ. Тиймээс бусдад барьцаалагдсан, өрөвдөлтэй, зовлонт тавилангаасаа салах, өөртөө өлзийтэй шийдвэр гаргахад нь УИХ, журмын нөхөд, хамаатан садан, найз нөхөд нь яг одоо яаралтай туслах хэрэгтэй байна.
Түүнийг зүгээр огцруулчих! Тэр өөрөө биш бид, Монголчууд шийдвэр гаргажээ гэдгийг цаад эзэд нь ойлгоно шүү дээ!
Оюук ч барьцаанаас гарна. Улс орныг заль мэх, худал гоё пиар, гэнэн мөрөөдөл, үзсэн киноныхоо төсөөлөл, тэмдэглэлээр удирдаж, авч явж болдоггүйг тэр нэг насаараа мартахааргүйгээр нөгөө дэвтэртээ харин бичиж үлдээг!
Ш.Даваадорж
Нийтлэлчид Онцлох улс төр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.