Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Нас барсан иргэний 1072 хувьцаа, түүний ногдол ашгийг ар гэрийнхэн нь хэрхэн авах вэ?
Мэдээ

Нас барсан иргэний 1072 хувьцаа, түүний ногдол ашгийг ар гэрийнхэн нь хэрхэн авах вэ?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/26/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Ирэх долоо хоногийн даваа гараг буюу зургаадугаар сарын 1-ээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг нас барсан иргэдийн ар гэрийнхэнд өвлүүлэх ажил эхэлнэ.

📌Хэн авах вэ?
2011.03.31-ний өдрөөс хойш хугацаанд нас барсан иргэдийн ар гэрийнхэн хамаарна. Харин 2023.12.31-ний өдрөөс хойш төрөөд, нас барсан иргэдэд хамаарахгүй юм. Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан болон хүсэлт гаргасан хууль ёсны өвлөгчид уг хувьцаа, түүний ногдол ашгийг хүлээн авна.

📌Хэрхэн авах вэ?
📌1 дүгээр алхам. Хууль ёсны өвлөгч та 158989 тусгай дугаарт нас барсан гэр бүлийн гишүүнийхээ регистрийн дугаарыг кирилл ТОМ үсгээр бичиж илгээснээр өвлүүлэгчийн нэр дээр бүртгэлтэй хувьцааны тоо хэмжээний мэдээлэл таны утсанд мессежээр ирнэ.

📌2 дүгээр алхам. Өвлүүлэх баримт бичгийн гол нотлох баримт болох Сум, хорооны Засаг даргаас дараах баримтуудыг гаргуулж авна. Үүнд:

– Өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан хорооны Засаг даргын тодорхойлолт (нас барсны гэрчилгээтэй байна);
– Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар (уг дэвтэр байхгүй тохиолдолд Засаг даргын гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажсан тодорхойлолт);
– Өөр өвлөгч өвлөх тохиолдолд төрөл садангийн лавлагааг өвлөгч Улсын бүртгэлийн байгууллага дээр иргэний бичиг баримттай заавал биечлэн очиж авсан байна

📌3 дугаар алхам. Өвлөх эрхийн гэрчилгээг Нотариатаас авах
– Хууль ёсны өвлөгч та өв нээгдсэн газрын нотариатад 1 дүгээр алхамд дурдсан баримтуудыг бүрдүүлэн (хүүхэд нь өвлөх тохиолдолд төрсний бүртгэлийн лавлагаа) хандана.
– Хуульд заасан холбогдох баримт бичиг бүрдсэн нөхцөлд нотариатч танд “Өвлөх эрхийн гэрчилгээ” бичиж өгнө. Мэдээллийг “Нотариатын цахим систем”-д байршуулж, хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг шилжүүлэхээр мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү цахимаар илгээнэ.
– Нотариатын цахим системд өвлүүлэгчийн нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийн болон бусад шаардлагатай мэдээлэл орно.

📌4 дүгээр алхам. Үнэт цаасны данстай эсэхээ шалгах, данс нээх
Хууль ёсны өвлөгч нь үнэт цаасны данстай байх шаардлагатай бөгөөд данстай эсэхээ E-Mongolia системээр дамжуулан шалгана. Хэрвээ өвлөгч этгээд нь дансгүй бол E-Mongolia системээр дамжуулан брокерын компанид үнэт цаасны данс нээлгэнэ.

📌5 дугаар алхам. Ногдол ашиг авах
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь үнэт цаасаар гэрчлэгдсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд бүртгэж баталгаажуулна.

Өвлөгч хүсвэл брокерийн компанидаа хандан ногдол ашгийн мөнгийг өөрийн үнэт цаасны данснаас өөрийн арилжааны банкны данс руу шилжүүлэн авснаар өвлүүлэх үйл ажиллагаа дуусгавар болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.