МАН-ын бага хуралд Д.Амарбаясгаланг намын даргаар сонгох ДАХИН санал хураалтад 318 гишүүн оролцсон байна. Харин намын бага хурлын гишүүд саналын тоог зөрүүтэй мэдээлсээр байгаа. Саналыг нууцаар хураасан. Ирц хүрэхгүй байсан тул санал хураалтыг 07:30 цаг хүртэл хийсэн. Дөнгөж сая санал хууралтыг дуусгаж тооллого эхэллээ. Тооллогыг төхөөрөмжөөр болон гараар тоолох юм. Санал хураалтад оролцсон нийт гишүүдийн 2/3 нь дэмжсэн тохиолдолд Д.Амарбаясаланг түүнийг МАН-ын даргад дэмжих юм. Хэрэв санал хураалтад оролцсон нийт гишүүдийн 2/3 нь дэмжээгүй тохиолдолд МАН-ын даргыг сонгох асуудлыг их хурлаар хэлэлцэх юм. Бид намын хурлын талаар эргэж мэдээлсээр байх болно.
Зохиогч: cool
МАН-ын даргыг сонгох VIII бага хурал дахин санал хураалтаар үргэлжилж байна. Дахин санал хураалтад 240 гаруй бага хурлын гишүүн оролцож байгаа аж. Тэдний хувьд Д.Амарбаясгаланг намын даргаар сонгох эсэхэд санал хурааж байгаа юм. Анхны санал хураалтаар Г.Занданшатар болон Д.Амарбаясгалан нарын хэн хэн нь 2/3-ийн санал авч чадаагүй тул дахин санал хураах нь хууль бус гэдэг дээр МАН-ын гишүүд маргасаар байна. Талуудын хувьд хэвлэлд зөрүүтэй байр суурь илэрхийлсэн Дахин санал хураалт явагдаж дуусаад гараар тоолоод, хяналтын тооллого мөн хийх бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Монгол ардын намын VIII бага хурал 2025.09.27-ны өдөр эхэлсэн билээ. Уг хуралдаан өнөөдрийн буюу 2025.09.28-ны өдрийн үүрийн 05:30 цагийн байдлаар үргэлжилж байна. Яг одоогийн байдлаар МАН-ын бага хурлын гишүүд намын даргад нэр дэвшигчдийн хэн хэн нь 2/3 санал аваагүй тул дахин санал хураана хэмээн мэдэгдэж байна. Харин тус намын хэсэг бүлэг гишүүдийн мэдэгдэж байгаагаа Д.Амарбаясгалан дээр ганцааранг нь санал хураах нь хууль бус хэмээн үзэж байгаа юм. Тиймээс МАН-ын бага хурлын гишүүд маргаантай дийлэнх нь хурлыг орхиж гарсан. Харин МАН-ын бага хурлын үлдсэн гишүүд яг одоо Д.Амарбаясгаланг намын дарга болохыг дэмжих эсэх дээр санал хурааж байна. Уг санал хураалтад хичнээн…
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2025.09.15) нээлтээ хийлээ. Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Балба улсад залуус жагсаал хийж Засгийн газраа огцруулаад зогсохгүй сайд нарыг шившиглэсэн. Энэ цаг үетэй зэрэгцэн сэтгүүлч С.Шүрэнчимэг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас мэдээлэл тодуулахад зүй бусаар хараасан билээ. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлчид бухимдаж, уучлалт гуйхыг шаардаж байна. Тухайлбал, Өнөөдөр сонины Эрэн сурвалжилах, экологийн мэдээлийн албаны дарга Г.Цолмон: “БОРХҮҮГИЙН ДЭЛГЭРСАЙХАН сайд та сэтгүүлчдийг элдвээр хэлсэндээ УУЧЛАЛТ гуй Монголын баялаг буюу Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эдийн нөөц болсон төмрийн хүдрийн ордод эзэн суучихаад ард түмэнд юу ч хялайлгахгүй байгаа үйлдэл чинь ШУДАРГА БУС. ХУВЬДАА төмөр замтай байж Төмөр зам, авто, агаарын тээвэр хариуцсан САЙДААР ажиллаж байгаа чинь ШУДАРГА БУС, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ Ч…
Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд Татварын албаны ажилтны өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр тус байгууллагын ажилтнуудын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг уламжлал тогтсон. Харин энэ жил Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнгийн шийдвэрээр тус байгууллагад ажилладаг төрийн жинхэнэ албан хаагчдаас 80000, төрийн үйлчилгээний албан хаагчдаас 50000 төгрөг хураан авч дээрх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон тухай бид өчигдөр (2025.09.11) мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээлэлтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дотоод асуудлыг задалсан этгээдийг Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн хайсаар байгаа аж. Үүгээр ч зогсохгүй нэгэнт зүй бус үйлдэл нь “гэрэл цохиулсан” тул Татварын албаны ажилтны өдрийн хүрээнд аялал, зугаалга,…
Хүний эрхийн Үндэсний Комисс нь Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага юм. Гэвч хүний эрхийг хамгаалах энэ байгууллага өнөөдөр өөрөө хүний эрхийг хамгаалах чадамжгүй болжээ. Энэ талаар тус байгууллагад ажиллаж байгаа болон тус байгууллагаас гарсан эх сурвалжууд батлан ярьж байна. Тухайлбал, ХЭҮК-ын дарга Б.Сүнжидийн дарамт, шахалт их байгаагаас ажлаа өгсөн хүн цөөнгүй байгаа бөгөөд ажлаа өгсөн оронд чадамжгүй хүмүүс ирсэн нь тус байгууллагын ажлыг алж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй Б.Сүнжид өөрийнх нь үгэнд ороогүй хүмүүсийг ямар нэг аргаар…
Балбын нийслэл Катманду хотод есдүгээр сарын найманд улс төрчид болон тэдний хүүхдүүдийн тансаглал хэрээс хэтэрч байгааг эсэргүүцсэн залуус эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн. Жагсаал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Балбын засгийн газраас өнөөдрийн байдлаар Facebook, Instagram, X, Youtube WhatsApp зэрэг нийгмийн сүлжээний 26 хэрэгслийг хориглон хязгаарласан байна. Жагсаалын үеэр 22 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархдаж гэмтсэн байна. Учир нь жагсаалыг тараахын тулд галт зэвсэг, нулимс асгаруулагч хий, ус шүршигч ашиглаж байгаа бөгөөд амь үрэгдсэн болон гэмтсэн хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Харин тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 32 хүн өөд болсон бөгөөд тэдгээр гурав нь цагдаагийн алба хаагчид гэнэ.…
УИХ-ын гишүүн Э.Батшугар “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг 2025.05.16-ны өдөр УИХ-аар батлуулсан. Хуулийн төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Монголбанк журмыг боловсруулж 2025.09.01-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсан. Уг тушаалын дагуу өнөөдрөөс буюу 2025 оны 9 дүгээр сарын 10-наас “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Ингэснээр “хар жагсаалт” гэх зээлдэгчийн санхүүгийн эрх чөлөөг зургаан жилээр боомилдог тогтолцоо өөрчлөгдөж байна. Хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр дараах санхүү, эдийн засгийн таатай боломж бий болно: • Зээлийн хүү буурах нөхцөл үүснэ • Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилна • Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж,…
Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчимд Pokerrr 2 аппликэйшинд “Нүүдэлчин”, “Lexus600”, “Phoenix” нэртэй өрөөнүүд үүсгэж мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тоглуулж байсан гурван бүлгийн 14 этгээдийг дайчлан баривчиллаа. Хууль бус аргаар иргэдийг хохироон олсон нэг тэрбум орчим төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэжлүүлж байна. Хуурамч цахим тоглоомын өрөөнд тоглож буй оролцогчдын ихэнх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө байдаг ба олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч акаунтууд зэрэг нээж, тоглож байдаг. Ийнхүү тэд сонирхон орж буй иргэний эсрэг бүлэглэн тоглож, бүх хөзрийг харах замаар мөнгийг нь авдаг байна.
