Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026

    Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

    07/20/2026

    Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»ХЭҮК-ын дарга Б.Сүнжидийн дарамтад өртсөн ажилчид ТАЗ-д хандаж эхэллээ
Нийгэм

ХЭҮК-ын дарга Б.Сүнжидийн дарамтад өртсөн ажилчид ТАЗ-д хандаж эхэллээ

coolНийтэлсэн: cool09/12/2025Шинэчилсэн:09/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага юм.

Гэвч хүний эрхийг хамгаалах энэ байгууллага өнөөдөр өөрөө хүний эрхийг хамгаалах чадамжгүй болжээ. Энэ талаар тус байгууллагад ажиллаж байгаа болон тус байгууллагаас гарсан эх сурвалжууд  батлан ярьж байна. Тухайлбал, ХЭҮК-ын  дарга Б.Сүнжидийн дарамт, шахалт их байгаагаас ажлаа өгсөн хүн цөөнгүй байгаа бөгөөд ажлаа өгсөн оронд чадамжгүй хүмүүс ирсэн нь тус байгууллагын ажлыг алж байгаа  аж. Үүгээр ч зогсохгүй Б.Сүнжид өөрийнх нь үгэнд ороогүй хүмүүсийг ямар нэг аргаар дарамталж байгаа гэх мэдээлэл байна.

Тухайлбал, Б.Сүнжидийг ХЭҮК-ийн дарга болсноор түүний “дарамт”-д өртсөн ХЭҮК-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан  хууль зүйн ухааны доктор Ш.Үнэнтөгс Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга болон шилжсэн байх юм.

Б.Сүнжидийн дарамтад одоо хамгийн ихээр өртөж байгаа хүн нь ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг юм. Тэрбээр даргынхаа хууль бус байж болзошгүй төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулах гэж буй үйлдлүүдийг таслан зогсоосныхоо төлөө нүүр рүүгээ эд зүйлс шидүүлсэн гэнэ. Үүгээр ч зогсохгүй Б.Сүнжид “ажлаа өг, өгөхгүй бол… ” гэх зэргээр элдвээр дарамталдаг талаар тус байгууллагад ажилладаг албан эх сурвалжууд батлан ярьсаар байна.

Б.Сүнжид  үгэнд нь ороогүй Ц.Адъяахишигт сахилгын шийтгэл оногдуулсан байх юм.

Үүнийг нь эсэргүүцэн ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг Төрийн албаны зөвлөлд ханджээ. Өөрөөр хэлбэл хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтан нь даргынхаа дарамтад өртөж байгаагаа, эрх нь зөрчигдөж байгаа тухайгаа өргөдөл бичиж Төрийн албаны зөвлөлд хандаж “шүгэл үлээж” байгаа юм.

ХЭҮК-ын дарга Б.Сүнжидтэй холбоотой Ц.Адъяахишигээс ирсэн өргөдлийг Төрийн албаны зөвлөл шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Хэрвээ сахилгын шийтгэл оногдуулсан нь буруу бол Б.Сүнжид ажил албандаа тэнцэхгүй нэгэн гэдэг нь нотлогдох юм.

Бид  энэ асуудлаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа 

Нийтлэлчид Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.