Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»УНТЭ ажилтныхаа цалинг “үндэслэлгүй” нэмж, уг баримтыг шүүхэд хүргүүлэн, бусдаас мөнгө нэхэмжилжээ
Мэдээ

УНТЭ ажилтныхаа цалинг “үндэслэлгүй” нэмж, уг баримтыг шүүхэд хүргүүлэн, бусдаас мөнгө нэхэмжилжээ

coolНийтэлсэн: cool09/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын нэгдүгээр төв эмнэлэг ажилтныхаа цалинг “үндэслэлгүй” нэмж, уг баримтыг шүүхэд хүргүүлэн, бусдаас их хэмжээний мөнгө нэхэмжилж эхэлжээ.

Тодруулбал, тус эмнэлэгт ариутгагчаар ажилладаг иргэн Ү гэгч нь 660 мянган төгрөгийн цалинтайгаар ажилладаг байсан бөгөөд 2024 оны долоодугаар сард замын осолд орж, гэмтжээ.

Улмаар эмчилгээ хийлгэж, ажлаасаа чөлөөлөгдөөд байсан ч мөн оны арваннэгдүгээр сард тус эмнэлгийн Захиргаа хүний нөөцийн албаны дарга П.Мөнхтуул нь түүний цалинг 1,650,000 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөн, ажиллахгүй байгаа хүний цалинг тусгай мэргэжлийн эмч, нарийн мэргэшлийн эмч нарын цалинтай дүйцүүлэн шатлал, ангилалгүйгээр нэмсэн байна.

Улмаар цалин нэмсэн тодорхойлолтыг ариутгагч Ү гэгч нь шүүхэд баримт болгон хүргүүлж, өөрийн өвчтэй байх хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсийг бусдаас нэхэмжилж байгаа аж.

Угтаа бол төрийн алба, тэр дундаа Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн хэмжээг ТҮЭМ-1-9 хүртэлх шатлалаар тогтоож өгсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд ТҮЭМ-9 / Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга/ буюу хамгийн өндөр нь 1,548,000 төгрөг байхаар шийдвэрлэсэн.

Гэвч тус эмнэлгийн зүгээс ариутгагч буюу ТҮЭМ-1 ангиллын ажилтан, тэр дундаа ажлаа хийхгүй байгаа хүний цалинг ийнхүү шатлалгүйгээр нэмэгдүүлсэн нь түүний цаана ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэх хардлага дагуулж байгаа юм.

Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс тус эмнэлгийн удирдлагуудтай холбогдож, ямар үндэслэл шалтгаанаар чөлөөтэй байгаа ажилтны цалинг нэг дахин нэмэгдүүлж, нарийн мэргэжлийн эмч нарынхтай дүйцүүлсэн тухайд тайлбар хүссэн боловч “Хувь хүний нууц, мэдээлэл” гэх тайлбар өгч, цалингийн шатлалын мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Дээрх асуудал бол Улсын нэгдүгээр төв эмнэлэгт гарсан ганцхан жишээ бөгөөд засгийн бодлого шийдвэрийг эрүүл мэндийн салбарынхан хэрхэн биелүүлж, дагаж мөрдөж байгааг харуулж буй явдал юм. Тиймээс асуудлыг жижиг гэлтгүй анхаарч, төсвийн хөрөнгө зарцуулалт, бодлого шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, тус эмнэлэгт аудит оруулах цаг болсныг салбарын сайд анхаарах шаардлагатай болжээ.

сэжигтэй
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.