Жүжигчин Э.Тодгэрэл энэ цагийн авьяаслаг, чадварлаг жүжигчдийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй билээ. Мисс П.Шүүдэрцэцэгтэй дэр нэгтгэсэн ч албажиж амжилгүй хосууд хэн хэнийхээ хувьд түүх болон үлдсэн юм.
Хосууд хэдийгээр салсан ч өдгөө өөрсдийнхөө зам мөрийг хөөж тус тусдаа амьдралтай болсон бөгөөд аз жаргалыг өөрсдийнхөөрөө зурж байгаа билээ.
П.Шүүдэрцэцэг нь сүр дуулиантай хурим хийсэн ч үр хүүхдийн сураг чимээ одоогоор дуулгаагүй байгаа.
Э.Тодгэрэлийн хувьд удам залгах хүүтэй болж аз жаргалд умбаж байгаагаа нуудаггүй. Тэгвэл Э.Тодгэрэлийнх дахин бүл нэмэх гэж байгаа бололтой шүү. Эхнэр нь хөөрхөн жин нэмж, нэлмэгэр хувцас өмсөх болсон бөгөөд хүүгээ дүүтэй болгох гэж байгааг олноос нуух аргагүй болсон байх юм.


