Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026

    Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

    07/20/2026

    Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Манжийн дарлалд 200 жил зовсон ард түмнийг МУИС даапаалж Манж хэлний үсэглэлийн баяр хийв үү
Мэдээ

Манжийн дарлалд 200 жил зовсон ард түмнийг МУИС даапаалж Манж хэлний үсэглэлийн баяр хийв үү

coolНийтэлсэн: cool11/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУИС-ийн Хэл бичгийн салбарын монгол хэл, утга зохиолын ангийг 1945 онд нээхэд анхны хичээл нь Л.Дэндэв багшийн заасан “Манж хэлний хичээл” байсан бөгөөд 80 дахь жилийнхээ ойн дээр  АНХ УДАА МАНЖ  хэлний үсэглэлийн баяр хийжээ.

Судалгааны ажлын хүрээнд манж хэл үзэж судлах нь зөв. Түүхэн эх сурвалж манж хэлээр байгаа болохоор өнгөрсөн хугацаанд судалсаар ирсэн ч үсэглэлийн баяр хийж байсан түүхгүй. Чухам яагаад энэ жилээс гэнэт МАНЖ хэлний үсэглэлийн баяр хийж байгаа нь хэний лобби, улс төр,  “атгаг санаа” байгаа бол гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Тодруулбал, төрийн албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр хөтөлж эхлээд жил болж байна. МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш нар Монгол бичгийн цагаан толгойн баяр хийдэггүй юм аа гэхэд Монгол бичигт шилжсэн үйл явцыг дэд Захирал, доктор Д.Заяабаатар эсэргүүцэж Ийгл телевизээр судалгаагүй хандлаа төрийн албан хэргийг хос бичигт шилжүүлэх нь буруу гэж удаа дараа яриа өгч байв. Мөн тус сургуулийн ахлах багш М.Жавхлан Санчир гаргийн нэвтрүүлгийн зочин хоймроос монгол бичгийг төрийн албан хэрэгт шилжсэн нь буруу гэж цагийн турш ярьж байсан түүхтэй.

Монгол бичгийнхээ төлөө үеийн үед зүтгэж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэн, Ардын багш Ш.Чоймаа нар насан эцэслэснээс хойш энэ сургуулийн монгол хэлний багш нар дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж ийнхүү анх удаа манж хэлний үсэгэлийн баяр хийлээ гэдгийг учир мэдэх нэгэн нь ярьж байна.  Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очирын эхнэр гэгддэг Э.Мөнх-Учрал Манж хэлний цагаан толгойн баяр, үсэглэлийн баяр анх удаа хийлээ гээд бүр инээж ханиагаад баярлаад сүйд болж байгааг дараах бичлэгээс харж болно.

Манжийн эрхшээлийн үед Монголын хүн ам үлэмж цөөрсөн. Монголчууд амсаж болох бүхий л зовлон дарлалыг 200 гаруй жилд үзсэн. Тэр  утгаараа манж хэл үзсэн ч үсэглэлийн баяр тэмдэглэдэггүй байсан нь ч учиртай бизээ.

Манж хэлний хичээл сурвалж судлалын хичээл байж болох ч манж хэлний үсэглэлийн баяр хийнэ гэсэн нь юу гэсэн үг вэ? Үүнд МУИС-ийн захирал Б.Очирхуяг танаас асууж байна. Хариулт өгнө үү. Манжийн дарлалд 200 жил зовж зүдэрсэн ард түмнийг МУИС “доромжилж” буй үйлдэлд Д.Заяабаатар, Э.Мөнх-Учрал, М.Жавхлан нар Монголын ард түмэнд тайлбарлана уу?

Эс бөгөө

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.