“Номинталст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа өөрийн цахим хуудсаараа дамжуулан олны анхаарал татсан эшлэлийг хуваалцжээ.
Тэрбээр “Бага залуу насанд эрдмээр тархиа дүүргээгүй бол идэр, өтөл насанд хов хогоор дүүрдэг гэх… За тэгээд тунгаана биз” хэмээн бичсэн байна.
Түүний энэхүү үг олон нийтийн сүлжээнд анхаарал татаж, боловсрол, мэдлэгийн үнэ цэнийн талаар эргэцүүлэх сэдэв болоод байна. Мөн залуу насандаа суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийн чухлыг сануулсан утга агуулгатай хэмээн онцолжээ.

