Цахим орчинд дур булаам төрх, эелдэг хоолойгоор олон дагагчтай болж чадсан бүсгүйчүүдийн нэг бол Венус йога студийн багш Б.Ариунзаяа. Гэвч тэрбээр өсөж явсан нэр хүндээ нэг скоч хулгайлснаар “шаварт унагасан”. Энэ талаар нь олноо Дух хэмээн алдаршсан Б.Цэцэг анх олон нийтэд хүргэж, өнөөх хөөрхөн эгдүүтэй багш нус, нулимстайгаа хутгалдан байж уучлал гуйж байсан цаг саяхан.
Олон нийт түүний тайлбарыг үзээд уучлах нь битгий хэл өөрийгөө л өмрөөд байх юм, хулгай л бол хулгай гэх мэтээр шүүмжилж байсан бөгөөд энэ дуулиан тэгс гээд намжсан.
Харин Б.Ариунзаяа гэнэт л цахим орчинд шүүхдэнэ нэр төрөө сэргээлгэнэ хэмээн үзэл бодлоо илэрхийлэх болжээ. Улмаар алаагүй баавгай арьсыг арав хуваана гэгчээр мөнгө нэхэмжилж аваад хандивлана хэмээжээ.

Эндээс үзэхэд тэрбээр магтаал сайшаалд элэгтэй хандах ч шүүмжлэлд дургүй хандах бололтой шүү.
Тэгэхээр Ану багшийгаа скоч хулгайлсан ч магтаад өгөөрэй. Үгүй бол бөөнөөрөө иргэний хэргийн шүүхийн хаалга татаж, шүүхийн ачааллыг эрс нэмэх нь байна шүү…

