Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Баримт: “Моннис”-ийн Б.Чулуунбаатар Эрдэнэт үйлдвэрийг зургаан тэрбум төгрөгөөр хохироосон баримт
Мэдээ

Баримт: “Моннис”-ийн Б.Чулуунбаатар Эрдэнэт үйлдвэрийг зургаан тэрбум төгрөгөөр хохироосон баримт

coolНийтэлсэн: cool02/09/2026Шинэчилсэн:02/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрдэнэт үйлдвэр бол нийт Монголчуудын өмч юм. Тэр ч утгаараа уг үйлдвэрийн орлого, зарлага бүх цаг үед олон нийтийн анхааралд өртсөөр ирсэн. Учир нь тус үйлдвэрт ажиллаж байсан дарга нар тендер будлиантуулдаг, мөнгө идэж уудаг гэх асуудал байнга гаргадаг бөгөөд энэ буухиаг өнөөгийн дарга нар ч үргэлжлүүлсээр байгаа тул олон нийт хяналт тавьдаг.  Тухайлбал, Эрдэнэт хотын оршин суугч, Монгол улсын иргэн н.Болдбаатар Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий инженер Т.Батмөнх гэгч том толгойлон улсыг тэр тусмаа Эрдэнэт үйлдвэрийг хохироож байгаа талаар  шүгэл үлээсээр байгаа.

Тодуулбал, Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн онд буюу 2025 онд гинжит бульдозер нийлүүлэх тендер зарласан бөгөөд уг тендерт нь  “Майнас ап” ХХК 6.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий бульдозер нийлүүлэхээр шалгарсан байдаг.

https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1731383932946

Гэвч энэхүү бульдозер нь 2024-2025 онд үйлдвэрлэгдсэн байх ёстой атал 2023 онд үйлдвэрлэгдсэн, шинэ биш ашиглагдаж байсан эд болох нь тогтоогдсон байдаг.

Нэгэнт тендерийн үр дүн гарч 6.2 тэрбум төгрөгөөр Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэгдэж байгаа энэхүү бульдозерыг хүлээн авахаар болж үзэж шалгахад  техникийн шаардлага ч хангахгүй байгаа нь дараах баримтаар нотлогдож байгаа юм.

Ийнхүү тендерийн шалгуур хангаагүй, техникийн бүрэн байтал нь ч эргэлзээтэй эдийг Эрдэнэт үйлдвэрийнхэн хүлээж авахгүй ээ хэмээн нэгдсэн байдлаар дүгнэсэн байхад ямар нэг байдлаар дараах зурагт үзүүлсэн эвдрэл, элэгдэл бүхий гинжит бульдозерийг Эрдэнэт үйлдвэрт  2025 оны 07 сард  шахаж дөнгөсөн байгаа юм.

Хуучин, элэгдэл хоргдолтой гинжит бульдозер Эрдэнэт үйлдвэрт ердөө дөрөвхөн сар ашиглагдаад эвдэрсэн байгаа юм.

 

Ингэснээр улс зургаан тэрбум төгрөгөөр хохироод зогсохгүй тендерийн болон техникийн шаардлага хангаагүй эдийг хүлээж авсан албан тушаалтнууд хариуцлага хүлээх болоод байна.

Тэгвэл 6.2 тэрбум төгрөгөөр “төмрийн сэг” Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн “Майнас ап” ХХК-ийн ард хэн байна вэ?

Нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд “Моннис-Интернэшнл” ХХК бөгөөд эзэн нь Баз овогтой Чулуунбаатар байдаг .

https://opendatalab.mn/search/5325153?model=CCompany

Бидэнд ирсэн албан бус мэдээллээр “Майнас ап” ХХК нь Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий инженер Т.Батмөнхийн “ачаар” энэ мэт тендерийн чанаргүй шахаа хийдэг аж.

Т.Батмөнх “Майнас ап” ХХК-иас гадна “Хазаар бат” ХХК-д дээрхийн аил давуу байдал олгосон байж болзошгүй байгаа бөгөөд бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий инженер Т.Батмөнх, “Майнас ап” ХХК, “Хазаар бат” ХХК-иудаас  тодруулан эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа 

 

сэжигтэй
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.