Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

    06/30/2025

    Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

    06/30/2025

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Фото: БНСУ-ын ҮХЦ Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах шийдвэр гаргалаа
Мэдээ

Фото: БНСУ-ын ҮХЦ Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах шийдвэр гаргалаа

coolBy cool04/04/2025Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

БНСУ-ын Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах шийдвэр өнөөдөр \2025.04.04\ гаргалаа.  Тус улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр уншиж танилцуулсан даруй хэрэгжих юм. Ингэснээр  Юн Сок Ёол БНСУ-н Ерөнхийлөгч байхаа больж жирийн иргэн болж байна.

Өнөөдрийн байдлаар ҮХЦ болон Ерөнхийлөгчийн Хөх ордон орчимд иргэд цуглаад байгаа юм. Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэх  ҮХЦ-ийн уг хуралтай холбоотойгоор Сөүл хотод хэсэгчлэн зам хааж, цагдаагийн хамгаалалтыг чангатгасан байна. Мөн тус бүс нутаг дахь сургуулиудын хичээлийг зогсоожээ.  Мөн Өмнөд Солонгос улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон тэдний гэр, гэр бүлийг хамгаалалтад аваад байгаа аж.

БНСУ-ын Ерөнхийлөгч огцорсон тул тус улсад 60 хонгийн дараа ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна.

Юн Сок Ёол нь БНСУ-ын 13 дахь ерөнхийлөгчөөр 2022 оны 05- сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилласан. Бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадаагүй тус улсын хоёр дахь ерөнхийлөгч болж байгаа юм. 

Тэрбээр өнгөрсөн оны 12-р сард улсдаа онц байдал зарласан хэрэгт буруутгагдан ийнхүү огцорч байгаа. Нэгэнт жирийн иргэн болсон тул тэрбээр онц байдал зарласан үйлдэл нь гэм буруутай эсэхийг тогтоох гэмт хэрэгт шалгагдах болно.  Түүнийг гэм буруутай эсэхийг тогтоовол бүх насаар нь хорих ял оноож болзошгүй байгаа.

Ингээд БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах ҮХЦ-ийн хурал болон ард түмэн гадна нь хэрхэн цуглаан хийсэн талаарх зургуудаас хүргэж байна.

 


 


гадаад мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.