25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хамт олон аялагч Байгалмаагийн гэр болон түр буудалсан газар нь очиж хоносон байна. Энэ үеэр цахим орчинд үүсээд байгаа асуудлуудын талаар хөтлөгч тодруулсан байна. Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Зохиогч: cool
Сүүлийн үед хүзүүнээсээ хөл хүртэлээ LV брэндээр гоёх болсон жүжигчин Б.Навчаа өөрийнхөө нарийхан болсон түүхийг хуваалцжээ. Тэрбээр өөрийн уран бүтээлийн хамтрагч, хуурай дүү топ модель Д.Пүрэвсүрэнгээс зөв хооллолт дасгал хөдөлгөөний заавар, зөвлөмж авдаг гэнэ шүү. Тэр бүү хэл, өдгөө гурван “маамаа”-гийн ээж болсон Д.Пүрэвсүрэн хуурай эгчдээ хэрхэн будаж шунхдах гээд бүхий л зүйл дээр зөвлөдөг сурагтай. Энэ тухайгаа Б.Навчаа “сайхан бүсгүй дэргэд байнга шахам байгаа хойно өөрчлөгдөж, өнгө нэмэхгүй байхын арга алга” гэж ойр дотныхондоо ярьдаг болжээ.
МАН-ын дарга М.Энхболдийн хүү Э.Анар аавын “орлон тоглогч” хочтой болсон гэнэ шүү. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авалт, цэнгүүн, сонгодог урилгад дарагддаг нэгэн. Тэр болгонд очоод байх боломжгүй тул заримдаа хүү Э.Анар, бэр Б.Номундарь хоёроо өөрийнхөө “орлон тоглогч”-оор илгээчихдэг. “Аав биед хүнтэй танилц, агтны биед газар үз” гэдгийг ёстой л утгаар нь биелүүлдэг хүү хэзээд л хүндэтгэлийн суудалд тухлах “зуршил”-тай болсон гэдэг. Ямартаа л, өнгөрсөн сар шинийн баярын өмнө М.Энхболдийн хүү Э.Анарыг Улсын алдарт уяач цол хүртэхэд учир мэдэх хүмүүс “аавын буян” гэж уулга алдах вэ дээ.
Саяханыг хүртэл шүүгчид өөрт нь хувиарлагдсан л бол эрүү, иргэн, захиргааны хэргийг шийддэг байв. Тодруулбал, 1990-ээд онд шүүгч өглөө гэмт хэргийн асуудал, өдөр ажлаас халсан хүний асуудлыг шийднэ, орой нь гэр бүлийн маргаан шийддэг байлаа. Харин ингэж ажиллах нь шүүгчээс ихээхэн ур чадвар, мэдлэг, мэдээлэл, тэвчээр хатуужил шаарддаг байв. Тухайн үед шүүгч Монгол Улсад үйлчилж байгаа ху500 гаруй хуулийг дагасан хэдэн мянган Засгийн газрын журам, тогтоол, дүрмүүд үйлчилж байна. Тэгэхээр тэр бүгдийг шүүгч шинжлэх ухааны үндэслэлтэй, онолтой нь мэдээд хэргийн нарийн гүн рүү ороод гаргалгаа хийх тэр ур чадвар нь бол яагаад ч хөгжих боломжгүй болж байгаа юм. Бүх…
Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам удахгүй болно. Баяр наадмыг зохион байгуулах комиссынхон өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай нь танилцлаа. Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүс Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, шагай, сурын талбайн урсгал засварын явц, наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, наадам хүртэл богино хугацаа үлдсэн тул…
“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлтийн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, МУ-ын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцлоо. Ерөнхий сайд У. Хүрэлсүх нь Монголын “Harley-davidson” мотоцикл сонирхогчдын холбооны ерөнхийлөгч юм. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадам гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэж, тэмцье уриан дор болж буйгаараа онцлогтой. Мөн Монгол, ОХУ, БНХАУ -ын 800 орчим мотоцикл сонирхогч залуус оролцож байна. Орос, Хятадаас 50, 50 хүний бүрэлдэхүүнтэй мотоциклчид хүрэлцэн иржээ. Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдлөх юм. Тус амралтын газарт тусгайлан зассан мото…
Монгол улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2018 оны 4-р сарын 10-аас хойш хорих 461-р ангид саатуулагдаад байгаа. Энэ хугацаанд түүний бие муудсан тул Хоёрдугаар эмнэлэгт шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Түүнийг суллах цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал дөнгөж сая Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурлаар түүнийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан байна. Түүнийг 59 хоног саатуулсны дүнд ийнхүү батлан даалтад гаргалаа. Ч.Сайханбилэгийн цаглан хорионы хурлын дараагаар буюу дөнгөж сая С.Баярыг батлан даалтад гаргах, цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар С.Баярыг батлан даалтад гаргаж, хилийн хориг…
“Олон улсын таеквондогийн Монголын холбоо”/ОУТМХ/-ны ерөнхийлөгч, ОУХМ Ч.Чимэд-Отгон, Монголын Үндэсний Их сургууль/МҮИС/-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат нар өнөөдөр таеквондогийн спортыг шинэ түвшинд хөгжүүлэх, тамирчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогц байдлаар шийдэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт заасны дагуу ОУТМХ болон МҮИС-иас хөдөө орон нутгийн 21 аймаг дахь таеквондогийн клубуудын үйл ажиллагааг сайжруулах, томоохон сумдуудад клуб нээх, төгсөгч оюутан залуусын дунд хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой, мэргэжлийн шалгуур үзүүлэлтийг хангасан таеквондогийн багш нарыг сонгон шалгаруулах, спортын зэрэг цолоор хангаж ажиллах нөхцөл бололцоог хангах, мөн орон нутагт таеквондогийн спортоор хичээллэж, амжилт гаргаж буй сурагчдаас МҮИС-д сонирхсон мэргэжлээрээ…
Арлын японыг донсолгосон Асашёорюү Д.Дагвадорж аварга өдгөө өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймагт саатаж явна. Гэвч түүнийг тус аймгийн Хархорин музейн дарга бухимдуулаад авсан сурагтай. Энэ талаар тэрбээр “Хархорин музейн даргаар ямар гээчийн балай гарыг тавчихсан юм бээ!!! Үүх түүхээ ч мэддэггүй ийм хүнийг ямар албан тушаалтан нь томилдог байна” хэмээн жиргэсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Аса аварга муухан тайлбарлагчаас илүү, үзмэр үзэж яваа хүмүүст өөрийн үүх түүхийн мэдлэгээ гайхуулаад амжсан гэнэ.
Сүүлийн үед тарган хүнийг “буяны тарга” гэж өмөөрөх бус “Явдаг жорлон” гэх ёрын хоч дагадаг болсон. Тэгвэл удмаараа “хөвсгөр” гэгддэг “АПУ”-гийн Г.Батхүүгийн бага хүү Б.Ганбат фитнессээр хичээллэж, нөгөө муу өөхнүүдийг чинь ёстой л нэг “уйлуулж” буй гэнэ шүү. Энэ тухайгаа найзууддаа ярихдаа тэрбээр“Хамаг массаа булчин болгоод, хүндийн спортод хүч үзнэ” хэмээн ярих болж. Уг зорилгодоо хүрэхийн тулд Төрийн ажлаа дуусгаад л фитнессийн заал руу гүйдэг болсон гэдгийг эх сурвалжууд хэллээ.
