Сүүлийн үед хүзүүнээсээ хөл хүртэлээ LV брэндээр гоёх болсон жүжигчин Б.Навчаа өөрийнхөө нарийхан болсон түүхийг хуваалцжээ. Тэрбээр өөрийн уран бүтээлийн хамтрагч, хуурай дүү топ модель Д.Пүрэвсүрэнгээс зөв хооллолт дасгал хөдөлгөөний заавар, зөвлөмж авдаг гэнэ шүү. Тэр бүү хэл, өдгөө гурван “маамаа”-гийн ээж болсон Д.Пүрэвсүрэн хуурай эгчдээ хэрхэн будаж шунхдах гээд бүхий л зүйл дээр зөвлөдөг сурагтай.
Энэ тухайгаа Б.Навчаа “сайхан бүсгүй дэргэд байнга шахам байгаа хойно өөрчлөгдөж, өнгө нэмэхгүй байхын арга алга” гэж ойр дотныхондоо ярьдаг болжээ.