Монгол улсын Хавдар Судлалын Үндэсний Төв БНСУ-ын Хавдрын Үндэсний Төвтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын эрүүл мэндийн сайд Э.Батшугар болон Солонгосын эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Жон Ын Кён нар оролцож, Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага эмч, мэргэжилтнүүдийн солилцоог өргөжүүлэх, хавдар судлалын чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологи, мэдлэг, туршлагыг харилцан солилцох, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр хамтрах юм.
Монгол Улсын Хавдар Судлалын Үндэсний Төв нь БНСУ-ын Хавдрын Үндэсний Төвтэй анх 2012 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан бөгөөд энэ удаагийн санамж бичиг нь хоёр байгууллагын олон жилийн үр дүнтэй түншлэлийг улам бэхжүүлж, хавдар судлалын тусламж, үйлчилгээ, эрдэм шинжилгээ, хүний нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой хамтын ажиллагааны эхлэл болж байна.



