“Эрүүл хотуудын түншлэл” санаачлагын хүрээнд хэрэгжиж буй “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Энэхүү төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дэмжин ажиллаж байгаа төдийгүй нийслэл хотын иргэдийн халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санал санаачлага юм. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЦЕГ-ын ЗЦА-ны дарга хурандаа Д.Амарсайхан нар оролцлоо. Төслийн нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Халдварт бус өвчний Дэлхийн элч, Нью-Йорк хотын Засаг дарга асан Майкл Блүүмбергийн санаачлагаар эхэлсэн “Эрүүл хотуудын түншлэл”-д Улаанбаатар хот…
Зохиогч: cool
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их хурлаар хэлэлцэж эхэлсэн. Уг хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр гадаадын иргэнд биржээр газар худалдах санал тусгасан эсэх тухай яригдаж, багагүй маргаан дагуулсан. Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодруулга авлаа. -Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт УИХ-аар хэлэлцүүлж байгаа Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гадаадын иргэнд газар зарахыг зөвшөөрөхөөр санал оруулсан нь иргэдийн бухимдлыг нэлээн төрүүлэх шиг…
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Дэлхийн Банкны Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Жеймс Андерсон нар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтайгаар Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент, төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Даян Дэлхийн Гамшгийн Эрсдлийг Бууруулах, Сэргээх Сангийн буцалтгүй тусламжтайгаар Дэлхийн Банкны шинэ техникийн туслалцааг эхлүүллээ. Хотын гудамж, зам, гүүр, уулзвар зэргээс бүрддэг авто зам, тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент тааруу мөн урт хугацааны төлөвлөлт дутагдалтай байснаар хотын авто замын сүлжээний завсар, арчлалтын хязгаарлагдмал төсөвтэй Нийслэл хотоос иргэдэд хүргэх авто…
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа санаачлан “Эрүүл шүд Эрүүл хүүхэд” уриан дор Баянгол дүүргийн 16, 17, 18, 19-р хорооны 3-12 насны 1000 хүүхдэд амны хөндийн үзлэг хийж, шүдний өвчлөлийг үнэ төлбөргүй оношлон, картжуулж, эцэг эхчүүдэд шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч байна. Энэхүү ажлын хүрээнд явуулын шүдний лабораториор БГД-ийн 242, 11, 198-р цэцэрлэг, Оюуны ундраа цогцолбор сургууль, 47 дугаар сургуулийн бага ангийн сурагчдыг мөн хамруулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 600 гаруй хүүхэд тус үзлэг, оношлогоонд хамрагдаад байна. Ирэх намраас дахин үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Мөн амны хөндийн үзлэгт хамрагдсан 1000 хүүхдийн шүдний өвчлөлийг судалгааг боловсруулах ажлыг эхлүүлэх аж. Нийслэлийн Засаг…
“Ану хатан”, “Үүлэн хээтэй орчлон” романуудаараа уншигчдыг байлдан дагуулсан зохиолч Б.Шүүдэрцэцэг хувийн сэтгэлзүйчтэй гэнэ. Энэ талаараа тэрбээр “Хэдэн жилийн өмнө нойргүйдэл хурцдсан. Тухайн үед “Өгөөж”-ийн Түмэнгэрэл захирал санал болгосны үндсэн дээр хувийн сэтгэлзүйчтэй болсон. Хүн гэр бүл, найз нөхөд, хамт олондоо сэтгэлээ уудлаж ярихаас илүү сэтгэлзүйч эмчдээ ярьдаг. Хүмүүс намайг нээлттэй гэж хардаг боловч их нууцлаг талдаа хүн” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр бүсгүйчүүдэд хандаж “Бухимдахдаа дотны найз нартаа хандаж нууцаа, бүх сэтгэлээ уудлах хэрэггүй. Эргээд тэр нь найзуудын муудалцах үндэс болдог” хэмээн зөвлөжээ.
Тэмээтэй аялж байгаа Байгальмаа гэх бүсгүйн талаар таагүй олон мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ хугацаанд дуугүй байсан Цэнхэр үс Цэрэн өчигдрөөс эхлэн ам нээлээ. Тэрбээр өөрийнхөө цахим хуудсанд тайлбар хийсэн бөгөөд түүний тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэмээчин хүүхэн гэж хэн бэ? Цэрэн яагаад өнөөдрийг хүртэл ганц үг дуугарсангүй вэ? 2010 онд Байгаль гэх Увсын хүүхэн Цэрэн турс компанийн туслах хөтчөөр явсаар бидний том хүү Нямкатай аялалын явцад өвөр түрийндээ оролцож жирэмсэн болсон юм. 3 сартай жирэмсэн бүсгүйтэй танилцаж түүнийг би өөрийн охин мэт хүлээн авсан. Манай гэрийн харилцаа соёл танайхаас өөр гэснээр манайд амьдарч үз гэж урьж гурван…
Салбартаа манлайлагч таван шарк гарааны хөрөнгө шаардлагатай ашигтай бизнест хөрөнгө оруулдаг билээ. Тэдгээр “Шарк”-уудын дундаас Хас банкны захирал Г.Амартүвшингийн хувцаслалт олон нийтийн анхаарлыг ихээр татсаар байгаа юм. Тэр тусмаа түүний оймс харсан хүн болгоноос шүүмжлэл авдаг ч, жинхэнэ жентельмэн гэх үнэлгээг авах болсон. Тэгвэл тэрбээр өнгөлөг эрээн оймсоо “Premier Tailor” дэлгүүрээс 30.000-65.000 төгрөгөөр авдаг гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, нэг оройн шоунд зориулж хорин талх хөлдөө угладаг гэж ойлгож болно. Мөн тэрээр Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч академч Б.Ринчин гуайн ач хүү Ж.Ганибалын хүү юм байна. Мэдлэгтэй, чадвартай, салбартаа өөрийгөө шарк гэж тодорхойлуулж яваа мундаг хүний удам Г.Амартүвшинд амжилт хүсье.
УИХ-ын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн Сайд Ж.Бат-Эрдэнэ Солонгос охинтой гэдгийг та мэдэх үү. Тэрбээр 20-иод жилийн өмнө Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд суралцаж байхдаа Хойд Солонгосын Пак овогт бүсгүйтэй хайрын романс үүсгэж “жан жан” болсон гэдэг. Тэрхүү хайраас ургасан “дэлбээ”-г Пак Инна гэдэг. Сүүлийн хэдэн жил Америкт амьдарч байгаа Инна ууган охин сүүлийн гурван жил аавтайгаа ойр ойрхон уулздаг болсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Тэрбүү хэл, эрхэм сайд маань “аавыгаа санавал, нисээд ир” гэж охиндоо командладаг гэнэ лээ.
“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Г.Анхаа ирэх наймдугаар сард хуримлахаар болжээ. Тодруулбал, түүнийг MCS группийн Ж.Оджаргалын нагац дүүтэй хайрын романс үүсгэж үрийн зулай үнэрлэсэн байна. Залуу хосууд өдгөө “Будда виста” хотхонд хамтдаа амьдраад хоёр жилийн нүүр үзэж байна. Монголын хамгийн их үзэгчтэй телевизийн хамгийн өндөр рейтингтэй хөтлөгч Г.Анхбаярын гэргий А.Дөлгөөнийг Хас банкны сурталчилгаанд тоглосноор уншигч та бүхэн санаж буй байх. Дашрамд дуулгахад, сүйт бүсгүй А.Дөлгөөн өмнө нь “ТБД Андууд”-ын Д.Тэрбишдагвын хүүтэй үерхэж сүй тавьж байжээ. Гэвч хуримлахаасаа өмнө хоёр тийш болж байсан аж. Харин Г.Анхаагийн хувьд “Никитон” хамтлагийн “Үүлэн Үст” дууны клипэнд тоглосон дүрээрээ олны танил болсон жүжигчин Б.Мишээлтэй нэг хэсэг…
Монгол телевизийн зохион байгуулж буй “Авьяаслаг монголчууд” шоу цоо шинэ өнгө төрхтэйгээр эргэн ирж байна. Нэг жил завсарласан шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн энэ жил нэлээд өөрчлөгджээ. Хуучин шүүгч нараас реппер, продюсер Рокит Бэй хэвээр үлдсэн бол шинээр хөтлөгч П.Анужин, жүжигчин Г.Ундармаа, дуурийн дуучин Г.Ариунбаатар нар ажиллахаар болсон байна. Гурав дахь удаагийн “Авьяаслаг монголчууд” шоу ирэх есдүгээр сараас Монгол телевизийн дэлгэцээр үзэгчдэд хүрэх ажээ.
