Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр хүний залуу нас гоо үзэсгэлэн зэрэгцэн улиран өнгөрч байдаг бичигдээгүй хуультай.
Гэвч цаг хугацаа явсан ч нас намбандаа гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэн олны танил эрхмүүд ч бас байна.
90-ээд оны элдэв маяг, мэс ажилбар гэж мэдэхгүй байсан үеийн сайхан бүсгүйчүүдээс нэрлэ гэвэл тэргүүн эгнээнд МУГЖ У.Уранчимэг, МУСТА С.Өлзийхүү, О.Энхтуул нарыг хэлэх нь дамжиггүй.
Үе тэнгийн авъяаслаг бүсгүйчүүд маань Драмын театр хэмээх өнөр айлаас ажил амьдралын гараагаа эхэлж байсан түүхтэй. Жүжигчин О.Энхтуулын хувьд харийн бэр болсноор уран бүтээлээсээ хөндийрсөн ч сүүлийн үеийн киноны туслах дүрд мэр сэр үзэгдэх болсон ба жүжигчин С.Өлзийхүү нөхрийн хамт тайз гэхээсээ илүү дэлгэцийн уран бүтээлд продюсероор ажиллаж буй.
Харин хамгийн халуухан, залуухан харагддаг Урнаагийн хувьд Драмын театрт бууриа сахиж үлдсэн ч театраасаа өрх тусгаарлан залуу уран бүтээлчидтэй гар нийлэн ажиллаж байгаа билээ.
Тэгвэл гурван найз өчигдөр уулзсан байна.