Зохиогч: cool

Гэр хорооллын бүсэд хэсэгчилсэн буюу бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв”-ийн шав тавих ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Оюунчимэг, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон дүүргийн удирдлага, иргэд оролцлоо. Гэр хорооллын дундын бүсэд хэрэгжүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл нь “Дэд бүтцийн төв” юм. Нийслэл хотын хамгийн их нягтралтай суурьшлын бүсийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газарт эхний “Дэд бүтцийн төв” баригдах юм. Уг төв нь төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлээс…

Цааш унших

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ-уудтай хамтран дөрөв дэх жилдээ “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг энэ сарын 9,10-ны амралтын өдөр зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын тэргүүн Ш.Сүхбаяр, Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга Э.Бөхбат, ОХУ болон БНХАУ-ын мото тамирчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. “Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлт маргааш Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд нээлтэд 790 гаруй мотоциклчид оролцохоор төлөвлөжээ. Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдлөх юм байна. Тус амралтын газарт тусгайлан зассан мото…

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлд хэрэгжиж буй 2018 оны хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээний хагас жилийн хэрэгжилтийн дүн болон худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийслэл хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сан, бусад төсвийн эх үүсвэрүүдээр 392.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1169 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнээс, нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн 99 захирамжаар 346.7 тэрбум төгрөгийн 558 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байгаагаас 386 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаж, 172 төсөл, арга…

Цааш унших

“Монгол – Оросын санаачилга  2018” арга хэмжээ 6 дугаар сарын 7-9ны өдрүүдэд Улаанбаатар  хотод болно. Энэхүү цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцлоо. Д.Сүхбаатарын талбайд 6 дугаар сарын 7-9 ны өдрүүдэд үргэлжлэх Орос улсын дэвшилтэд техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж байгаа юм. Үзэсгэлэнд тавигдсан сүүлийн үеийн хөдөө аж ахуйн шинэ техникүүдийг үзэж сонирхлоо. Мөн Монгол улсад хамгийн их эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг компаниуд оролцож байна. Тухайлбал эрчим хүч болон цахилгаан бараа, иргэний нисэхийн болон машин техник, тээвэр логистикийн болон барилгын материал,…

Цааш унших

            Архангай аймгийн Өгийнуур суманд 2018 оны эхээр малын гоц халдварт шүлхий өвчин  илэрч, хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш уг өвчинг дарж дийлэлгүй өвөл, хавар, зун гэсэн гурван  улирлын нүүр үзээд байгаа төдийгүй зэргэлдээх Батцэнгэл, Төвшрүүлэх сумын малд халдварлаад байгаа мэдээ орон нутгаас ирлээ. Өгийнуур суманд өвчилсөн бүх  малыг устгаж, хорио цээрийн  дэглэмийн бүсэд байгаа бүх үхрийг вакцинжуулсан гэх боловч 6 дугаар сарын эхээр хонинд энэ өвчин илэрч дахин онцгой дэглэм тогтооход хүрээд байна. Анх  тус сумын зэргэлдээ Хотонт суманд энэ өвчин  гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод, 2 сарын дотор таслан зогсоож чадсан байхад Өгийнуур…

Цааш унших

2001 онд байгуулагдсан засгийн газар хоорондын олон улсын байгууллага болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) нь гишүүн 8 (Казахстан, Кыргыз, Орос, Пакистан, Тажикистан, Узбекистан, Хятад, Энэтхэг), ажиглагч 4 (Афганистан, Беларусь, Иран, Монгол), яриа хэлэлцээний түнш 6 (Азербайжан, Армян, Балба, Камбож, Турк, Шри-Ланка), дээд түвшний уулзалтын зочин 6 (АНУ, АСЕАН, ЕАЭЗХ, НҮБ, Туркмен, ТУХН), ажиглагч болохоор өргөдлөө өгсөн 4 (Бангладеш, Египет, Израиль, Сири), нийт 28 улс, субъектыг хамарч байна. 2002 онд батлагдсан ШХАБ-ын Дүрмийн 6 дугаар зүйл зааснаар шийдвэрийг гишүүн орнуудын нийтийн тохиролцоогоор буюу консенсусаар гаргадаг. ШХАБ-ын Дүрэмд зааснаар энэ байгууллагын үндсэн зорилго нь гишүүн улсуудын хооронд итгэлцэл, найрамдал, хамтын…

Цааш унших

Монголд анх удаа Инновацийн төв байгуулагдаж өнөөдөр хийлээ. Инноваци гэдэг бол шинэ санаа, шинэ үйлдвэрлэл гэсэн үг л дээ. Ер нь бол мэдлэгт суурилсан үйлдвэрлэл гэж ойлгох нь өргөн.  Сүүлийн 20 жилд түрээсийн байгууллагууд байрладаг эл хуль шахуу болсон  Залуучуудын бассейн  өнөөдөр тохилог оффис, амрах өрөө, уулзалт хурлын өрөөтэй, тохилог орчин бүхий Инновацийн төв болон хувирав. Инновацийн төвтэй болох нь хотын даргын мөрөөдөл байсан гэнэ.  Тэрээр 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгаж, 2016 онд Нийслэлийн үйлдвэрлэл Инновацийн газрыг шинээр байгуулсан байна.                         Шинэ санаа, инновацилаг шинэ брэндүүдийн үйлдвэрлэлийг дэмжих,  монгол залуусынхаа оюун ухааныг хөгжүүлэх энэ төвийг  том утгаар нь…

Цааш унших

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Хурандаа Ж.Амгалан “Хурдан морины салбар хорооноос хүүхдийн аюулгүй байдал, замын аюулгүй байдал, морьдын аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хамгийн холын зай 25 км-ээс бариа хүртэл камержуулах, хяналтын бичлэг хийхээр болсон. Энэ нь бүртгэгдээд гарсан морьдыг маршрутаар явуулах, санаатай, санаандгүй байдлаар хүүхэд хүүхэд унагадаг зэрэг зөрчлүүдийг илрүүлэх боломжтой. Мөн уяачид, хурдан морь сонирхогчидод хандаж хэлэхэд хурдан морины уралдааныг машинаар дагадаг асуудлыг болиулна” гэв. Бямбадорж “Уралдах морьдын…

Цааш унших

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлосны улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирч, байгаль орчин бохирдож байгаа асуудлыг таслан зогсоох, хууль бус олборлолтын улмаас үүссэн ам, цооногуудыг дахин ашиглахгүй байх тухай асуудлаар тус дүүргийн оршин суугч, иргэдийн дунд зөвлөлдөх уулзалт, санал асуулгыг зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/159 дүгээр тушаалаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнээр ШУ-ны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Үндсэн хууль судлаач, Улсын бага хурлын гишүүн асан Д.Ламжав, ШУТИС-ийн Геологи, Уул…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар нийслэл дэх гарааны бизнесүүдийг бойжуулах, шинэ санаа, инновацийг дэмжих, үйл ажиллагаагаа эхлүүлсэн гарааны бизнесүүдийн цаашдын хөгжилд үзүүлэх зорилт бүхий Инновацийн төвийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, эдийн засагч Д.Жаргалсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцов. Мэдлэгт тулгуурласан, инновацийн технологи бүхий үйлдвэрлэл үйлчилгээ нь тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл болж буй өнөө үед Монгол Улсад анх удаа инновацийн төв байгуулагдаж байгаа нь шинэ залуу энтрепренэрүүд, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн…

Цааш унших