Загварын хүрээллийнхний хүсэн хүлээдэг “Гоёл-2020” наадмын отгон Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион сүүлийн үед ихээхэн ууртай алхана.
Өдгөө 30 насны босго алхаж буй тэрээр гэр бүл зохиож амжаагүй, ганц бие бүсгүй. Харин түүний энэхүү байдал бусад эрчүүдэд “хов базаx” гол шалтгаан болдог бололтой. Учир нь нэгэн хижээл насны “хурган” дарга эр дээдсийн хүрээллийнхэн дунд Д.Долгионтой амрагийн харилцаатай гэх яриа гаргажээ.
Энэхүү хов живнээс болж мисс бүсгүй ихээхэн бу химдалтай яваагаа цахим хуудаснаа тэмдэглээд, тэрхүү өөрийнхөө “амраг” гэгдэж буй залууд хандаж цахим хуудаснаа тэсэртэлээ уурлажээ.
Д.Долгионы хувьд Маркетинг, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй. Мөн “Golden International beauty association” Монгол дахь захирал хийдэг.