Зохиогч: cool

Энэ сарын 1-ны өдөр дөнгөж төрсөн эмэгтэй төрөх эмнэлгийн цонхоор унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, ЭХЭМҮТ-д 5-р сарын 26-нд амаржсан 27 настай эмэгтэй эмнэлгийн гурван давхрын цонхноос унаж амь насаа алджээ. Талийгаач эмэгтэйг амиа хорлосон гэж үзэж байгаа ба эмэгтэйн хүүхэд нь эрүүл, ар гэрийн ямар нэг дарамт шахалт байхгүй байсан гэжээ. Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Нярайлаад удаагүй эхчүүд зарим тохиолдолд төрсний дараха хямралд ордог бөгөөд үүнд гэр бүлийнхэн нь анхаарч болзошгүй эрсдлээс сэргийлэх хэрэгтэй сэрэмжлүүлж байна.

Цааш унших

Монгол улсын шилдэг 10 сургуулийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа Гёте сургуулийг хаалгахын төлөө Да.Ганболдын эхнэр Ц.Оюун гэгч санаархаж эхэлжээ. Өөрийн болгож чадахгүй бол хаалгаж байж санаа нь амрах Ц.Оюуны “газар авахгүй” үг, үйлдэл Гёте сургуулийн сурагчдын эцэг эхийн эсэргүүцэлтэй тулгарч өнөөдөр асуудал нийслэл, яамны хэмжээнд яригдаж байна. 2002 онд буюу 16 жилийн өмнө П.Хажидмаа, Ц.Оюун гэх хоёр эмэгтэй хамтран Гёте сургуулийг байгуулахаар болж нэг нь оюуны хөрөнгө оруулалт, нөгөө нь байр савны хөрөнгө оруулалт хийсэн байна. Улмаар 2003 онд банкнаас 10 жилийн хугацаатай зээл авч, тус зээлийг 2013 онд төлж дуусгах хүртэл ажиллахаа Гёте сургуулийг Монгол улсын шилдэг сургууль…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Хөнгөн үйлдвэрийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Энхцэцэг тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзлаа. ҮАҮЗ-ийн гүйцэтгэх захирал А.Жаргалсайхан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цаг зав гарган, үйлдвэрлэгчидтэй уулзаж байгаад талархаж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнесийнхний өмнө тулгамдаад байгаа асуудал бол “Эх оронч” худалдан авалт юм. Хот өөрөө хамгийн том худалдан авагч, зах зээл байдаг. Тиймээс хотын удирдлагын дэмжлэг бидэнд нэн чухал. Иймд хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүсэлтээ танд хүргүүлээд байгаа. Бидний гол зорилго бол Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын…

Цааш унших

МҮХАТ-аас зохион байгуулдаг Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Business breakfast” уулзалт, ярилцлагад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уригдан оролцлоо. Тус танхимын гишүүд хотын даргатай уулзах хүсэлт тавьсан учраас тэрбээр 25 дахь удаагийн уулзалтын зочин болсон. Уулзалтад бизнес эрхлэгчдээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар, харьяа агентлагийн удирдлагууд оролцсоноор онцлог юм. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувь, компани, аж ахуй нэгж байгууллагын 70 хувь, хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод ноогддог гэсэн статистик  судалгаа бий. Тиймээс энэ удаагийн “Өглөөний…

Цааш унших

 “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр нээгдлээ. БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор хямд өртгөөр аялах боломжийн талаар мэдээллийг нэг цэгээс авах, дотоодын аялагчдын байгаль орчинд ээлтэй аялах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улс маань гайхалтай сайхан байгаль, нүүдэлчин ахуй соёл, найрсаг зочломтгой ёс заншилтай аялан жуулчлах хамгийн таатай орон билээ.…

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газартай хамтран зорилтот бүлгийн хамгаалал шаардлагатай, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа болон зав чөлдөөгүй ажиллаж байдаг ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийг Монголын хүүхдийн ордонд хүлээн авч “Хувдай ишигний паян” хүүхдийн урлагийн тоглолт үзүүлж, бэлэг гардууллаа. Энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Нийслэлийн төр захиргааны байгууллагаас хүүхэд багачуулынхаа сайн сайхны төлөө бодлого зорилтоо тодорхойлон, аз жаргалтай амьдрах, мэдлэг боловсрол эзэмших, ардын уламжлалаа дээдэлдэг, эх оронч иргэд болон төлөвших, нийгмийн амьдралд оролцоход нь бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна. Цаашид хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажлуудыг үе…

Цааш унших

90 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газар өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртлээ. Мөн НИТХ-ын даргын тушаалаар нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонгоор шагнуулав. Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга, АУ-ын доктор Г.Баясгалан “Өнөөдөр манай байгууллага эх үрсийн баяраа “Айл бүрт аз жаргал бэлэглсэн 90 жил” нэрийн дор тэмдэглэж байна. Энэ баяр дээр минь баяр нэмж манай байгууллагын 480 гаруй ажилчдын хөдөлмөрийг өндөрөөр үнэлж Өргөө амаржих газрыг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Мөн нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор давхар шагнуулаад байна. Өргөө амаржих газарт нийслэлийн хүн амын гурван хүн тутмын нэг, улсыг хүн амын…

Цааш унших

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагааг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Монгол Улс 66 дахь жилдээ хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Баярын үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үасгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ, ЗГ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, хүүхэд багачууд нийслэлийн иргэд оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “НЗДТГ-аас Олон УЛсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг төр хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагын түншлэлийн хүрээнд ийнхүү зохион…

Цааш унших

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр БЗД-ийн 19-р хороо Цайз захын хойд уулзвараас гэр хороолол дундуур “Газарчин” дээд сургууль хүртэл 0.75 км авто замыг шинэчлэн, байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөх нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Батзориг, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон иргэд оролцов. Тус замын нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Белдедлайне Монголиа” компани хийж, гүйцэтгэн, өнөөдөр гэрээт хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгч байгаа юм. Шинэ зам нь 0.75 км урт, зорчих хэсгийн өргөн 6 метр, хоёр эгнээ, хоёр талдаа явган хүний замтай юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам,  тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ төсөл нь нийслэл Улаанбаатар хотын ард иргэдийг халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санаачлага болж байна. Төслийн нээлтийн танилцуулгын талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, Нийгмийн бодлогын хэлтсийн хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал болон “Замын аюулгүй байдлын төв” ТББ-ын тэргүүн О.Батжаргал нар мэдээлэл өглөө. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын элч, Нью-Йорк хотын Захирагч асан Майкл Блүүмбергийн санаачлагаар дэлхийн…

Цааш унших