Улаанбаатар хотын агаарын бохирдол, айл өрхүүдийн яндангийн тоог бодитоор бууруулахын тулд нийслэлээс томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсээр байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд нийслэлийн хойд бүсийг Баянхошуу болон Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх юм. Дэд төвүүдэд хийгдэх инженерийн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, төслийн удирдагч Д.Авирмэд, НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлагууд…
Зохиогч: cool
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанд Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл хийв. Тэрбээр дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаа танилцууллаа. Багануур дүүрэг өнгөрсөн онд улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогоо 104 хувиар давуулан биелүүлж, энэ оны төвөлгөөний гүйцэтгэл ч сайн байгаа аж. Тус дүүрэгт энэ онд улс, нийслэлийн төсвийн болон дүүргийн ОНХС-ын хөрөнгө оруулалтаар нийт 8237.5 сая төгрөгийн төсөл хэрэгжих юм байна. 21 төсөл арга хэмжээнийн ажлын явц 50-60 хувьтай байгаа аж. Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүрэгт тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байгааг дурьдаад үүнийг шийдвэрлүүлэх саналаа ч хурлын…
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнх-Оргил танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 36622 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Энэ оны эхний 4 сард нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн 161189 дуудлага, мэдээллийг хүлээн авсны 128244 буюу 79.3 хувь нь зөрчлийн шинжтэй, дуудлага, мэдээлэл байна. Нийт дуудлага, мэдээллийн 110197 буюу 68.1 хувь нь шөнийн 22-06 цагт бүртгэгдсэн байна. Үүнд дараах…
Бурхан багшийн мэндэлсэн өдөр буюу Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог. Энэ жил Их Дүйчэн өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэж байна. Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон бурхан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим төрийн бус байгууллага, төвүүд хамтран “Хүндэтгэлийн жагсаал” хийлээ. “Амар амгалан” нэртэй баярын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан оролцлоо. Баярын арга хэмжээг зөвхөн шашны талаас бус нийгэмд зөв хандлагыг уриалах, хүнлэг энэрэнгүй байх, бясалгал үйлдэхийг уриалж байгаа юм. Бурхан багш эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүр үзүүлсэн 3 үйл явдал давхацдаг Их Дүйчэн өдрийн Бурханы шашин дэлгэрсэн улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү арга хэмжээний хүрээнд Гандантэгчэнлин хийдэд…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/739 дүгээр захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар Нийслэлийн Газрын албанаас өгсөн мэдээллийг сонссон бөгөөд төлөвлөгөөний дагуу цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд ил задгай автомашины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн шинэчилсэн судалгааг танилцуулаад зөрчилтэй…
“Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт болон хэрэгжүүлэх чадавхыг сайжруулах” төслийн Удирдах хорооны 7 дугаар хурал өнөөдөр НЗДТГ-т боллоо. Хуралд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд болон Жайка Хот байгуулалт бүс нутгийн хөгжлийн хэлтсийн дарга Мүроока Наомичи, Жайка дэд төслийн ахлагч Ооба Сатору болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон. Төслийн удирдах хорооны хурлаар БХБЯ, НЗДТГ болон Жайка-ийн төслийн баг Дэд төсөл-1, 2-ын явц, үр дүн, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Монгол, Япон талууд тус төслийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаагаа үргэлжүүлэхээ зөвшөөрч, төсөл дуусах хүртэлх хугацаанд хийгдэх ажлуудын явцын…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хайннс-Зайделийн сантай хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын эрх зүйн ажилтнуудад зориулсан сургалт энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Сургалтын үеэр Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргах, түүнийг захиргааны хэргийн шүүх харгалзан үзэх үндэслэл, нөхцөл, Захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа хийх талаар Герман улсын туршлага, Захиргааны болон иргэний хэргийн талаар ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхен тойргийн захирагч К.Гёбел хичээл зааж, мэдээлэл өглөө. Түүнчлэн “Иргэний хууль ба Газрын тухай хууль дахь өмчийн эрхийн асуудал” Хууль зүйн ухааны магистер, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Баярмаа, “Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч С.Батболд Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенсыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгаалллын ахлах мэргэжилтэн Д. Амараа, Ус ариун цэврийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Н.Батнасан, болон холбогдох албаныхан оролцов. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын Засгийн газартай байгуулсан 2012-2016 улс орны хөтөлбөрийн үр дүн, 2017-2021 оны…
Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.47 км авто замыг шинээр барьж өнөөдөр ашиглалтад өглөө. Энэхүү замыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “True road” компани хийж гүйцэтгэсэн. Шинэ зам 1.47 км урт, 7 метр өргөн, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөн явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй иж бүрэн зам болжээ. Авто замын нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж байна. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хороог дамнасан 2.2 км авто зам, Толгойтын шинэ зам, Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.5 км авто замууд хийгдлээ. Энэ зам тус…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2018.05.24/ “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Иргэдийн зүгээс өөрсдийн ТҮЦ-ний байршлыг өөрчлүүлэхгүй, одоо байгаа газраа үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаагаа хотын удирдлагуудад уламжлав. “Нийслэлийн Засаг даргын гаргаж байгаа эрх зүйн акт нь нийтийн эрх ашгийн төлөө байдаг. Гэхдээ цөөнх болж байгаа хувь хүмүүсийн эрх ашгийг хөндөхгүй байх учиртай. Өөрийнхөө амьжиргааг залгуулж, амьдралаа авч явж байна гэдэг маш сайн зүйл. Үүнийг үгүйсгэхгүй. Гэвч дүрэм, журманд захирагдаж явах нь чухал…
