Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026

    Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ
Фото

Ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ

coolНийтэлсэн: cool05/25/2018Шинэчилсэн:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/739 дүгээр захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар Нийслэлийн Газрын албанаас өгсөн мэдээллийг сонссон бөгөөд төлөвлөгөөний дагуу цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ.

Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд ил задгай автомашины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн шинэчилсэн судалгааг танилцуулаад зөрчилтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд газраа чөлөөлөх 3 ч удаагийн шаардлага хүргүүлээд байгаагаа мэдээлсэн юм. Газрын албаны сүүлийн судалгаагаар эзэмшил, өмчлөлд олгогдсон зориулалтын зохих, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж, ил задгай авто машины худалдаа эрхэлж байгаа нийт 41 иргэн, аж ахуйн зөрчил илэрсэн бөгөөд Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөрчил арилгах ажиллагаа хийгдэж байгаа юм байна.

Энэ хугацааанд эдгээр 41 иргэн, аж ахуйн нэгжүүдээс Газар эзэмших, өмчлөх эрхгүй 2 аж ахуйн нэгж, Газраа авто худалдааны бус зорилгоор эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд 17, хувийн зориулалтаар өмчилж байгаа 22, Газрын албаны шаардлагыг биелүүлж, сайн дураараа үйл ажиллагаагаа зогсоосон 7 иргэн, байгууллага байгааг ажлын хэсгийн хуралдаанаар мэдээллээ.

Энэхүү ажлын хэсэг байгуулагдсанаар нийслэлчүүдийн нэрлэж заншсан 1000 машины зогсоол, АСА циркийн талбайд үйл ажиллагаагаа явуулж байсан ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт нүүлгэн шилжүүлээд байгаа ч зарим аж ахуйн нэгж, иргэд Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдэл, шаардлагыг хүлээж авахгүй байгаа тохиолдлууд байсаар байгаа юм.

Иймд цаашид  Нийслэлийн газрын албаны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй БЗД, 17-р хороо, иргэн М.Мөнхтөр, БЗД, 17-р хороо, иргэн Д.Наранчимэг, БЗД, 17-р хороо, иргэн Ч.Баянмөнх, БЗД, 17-р хороо, иргэн Ч.Ганбаатар, БЗД, 24-р хороо, иргэн З.Мөнхбат, БЗД, 17-р хороо, “Эс пи сервис” ХХК 1502 м2, БЗД, 17-р хороо, “Дөрвөн-Өлзий” ХХК зэрэг 10 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалж, албадан нүүлгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.