Зохиогч: cool

Налайх дүүргийн иргэдийн дунд зохион байгуулах Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг 2018 оны 05 дугаар сарын 9-17-ны өдрийг дуустал Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn, Нийслэлийн Байгаль орчны газрын www.environment.mn, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Налайхчуудын нээлттэй групп фэйсбүүк хуудсуудаар олон нийтэд зарлан мэдээлсэн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дах хэсэгт заасны дагуу шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/159 дүгээр тушаалаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах 9 хүний бүрэлдэхүүнтэй байхаар томилохдоо, иргэн Д.Чойжамц, Г.Чулуунбаатар, Д.Ламжав нарыг Монгол…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалтын үеэр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа 2015 онд батлан хэрэгжүүлж байна. Уг үзэл баримтлалд хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулах, бүсчлэн хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах замаар дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулинд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг авч хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд үүнд байгалийн баялаг, хөдөө аж ахуйн гаралтай түүхий…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан Төвийн бүсэд зэрэгцэн орших Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж байна. Энэхүү “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачилсан бөгөөд Монгол улсад жишиг болсон бүс нутгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх энэ тэргүүний  зорилт тавьсан байна. Тэрбээр хэлэхдээ…

Read More

“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон холбогдох албаныхан оролцсон. Тус арга хэмжээг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан  оролцогчдод амжилт хүсээд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх…

Read More

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар нь нийслэлийн хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарыг сургах, хөгжүүлэх, тэдний мэргэжил арга зүй, туршлага солилцох үйл ажиллагааг идэвхжүүлж, мэдээлэл солилцох харилцааг нэмэгдүүлэх замаар ажлын ур чадвар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хороо, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ өгөх ажлыг хариуцан хэрэгжүүлэх Сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд/ТББ/-ийг сонгон шалгаруулна. Сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага нь 3 доошгүй мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн багтай байна. Багийн гишүүдэд тавигдах шаардлага: 1.1         Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, зөвлөх– 1 1.2         Хууль зүйн үндсэн мэдлэг, зөвлөх-1 1.3         Судалгаа хийх, судалгааны арга зүй, зөвлөх -1 Үргэлжлэх хугацаа    2018 оны 12 дугаар сарын 31 -ны өдөр хүртэл Хэрэгжүүлэх үйл…

Read More

Нийгмийн хамгааллын салбарт үр бүтээлтэй олон жил ажиллаж, нийслэл хотоо хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан  албан хаагчдыг Нийслэлийн Засаг даргын шагналаар өнөөдөр шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар гардуулан өгөв. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Та бүхэнд хөдөлмөр нийгмийн хамгааллын ажилтны баярын мэндийг дэвшүүлье. Нийгмийн ажилтан бид бүгд хүнийг хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн гэж ялгалгүйгээр тэдний төлөө бие сэтгэлээ зориулж, тусалж дэмжсэн буянтай, хариуцлагатай ажил эрхэлдэг.  Та бүхний хөдөлмөрийг…

Read More

Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 53 дугаар тэмдэглэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 308 дугаар тушаалын дагуу Налайх дүүрэгт далд аргаар болон хууль бусаар нүүрс олборлосны улмаас иргэдийн эрүүл, аюулгүй ажиллаж амьдрах үндсэн эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан тус дүүргийн иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар “Зөвлөлдөх санал асуулга”-ыг зохион байгуулахаар болсон. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 болон 8.7-д  тус тус заасны дагуу Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд орохоор нэрээ дэвшүүлэн санал болгосон нийт 12 нэр дэвшигчийн жагсаалтыг гаргаж, олон нийтэд дараах байдлаар мэдээлж байна. Үүнд: № Овог нэр…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөдөр Японы Ардын дипломатын нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч ноён Наохико Итог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон юм. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, шинэ нисэх онгоцны буудал хүртэл тавих төмөр замын төслийн талаар ярилцав. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох болон  Японы Ардын дипломатын нийгэмлэгээс Япон-Монголын соёл эдийн засгийн харилцааны асуудал эрхэлсэн хорооны…

Read More

“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Марафоныг зохион байгуулах нэгдсэн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар гүйлт зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэв. Нийтийн биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа бэлтгэл ажлууд 100 хувь хангагдсан талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав. Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Тээврийн газар, Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн алба, УБЗАА, Эрүүл мэндийн газрууд бэлтгэл ажлыг хангасан, 100 хувь бэлэн гэдгээ хэлж байв. Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч, Ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах, гүйлтэд оролцогчдод эмнэлгийн үзлэг, шаардлагатай…

Read More

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр “Үндэсний номын баяр”, олон улсын “Ulaanbaatar book fair” номын баярыг зохион байгуулдаг. Тус байгууллага уламжлал болсон номын баяраа төв талбайдаа зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохих зөвшөөрлийг өнөөдөр олгосон байна. Энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдах “Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-ны өдөр 09:00-17:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Read More