Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар ирэх 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хурлын эхэнд өнгөрсөн оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, шуурхай зохицуулалт хийсэн талаар болон цаашид анхаарч авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар Захирагчийн ажлын албанаас танилцуулаа. “Өнгөрсөн онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажилласны дүнд 2017-2018 оны халаалтын улиралд инженерийн шугам сүлжээнд гэмтэл гараагүй” гэдгийг УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн танилцуулгынхаа эхэнд дурьдсан. Мөн тэрбээр “2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд 1231 арга хэмжээ төлөвлөсөн байснаас 100 хувийн биелүүлж ажилласан. “Амгалан ДС” ХХК, “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК-иуд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, ОСНААУГ-ын харьяа…
Зохиогч: cool
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дэлхийн банкны нэмэлт санхүүжилтын бэлтгэл, хяналт үнэлгээний ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, Дэлхийн банкны Хяналт үнэлгээний багийн ахлагч, “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн Дэлхийн банкин дахь удирдагч Юүнь Вү, Хяналт үнэлгээний багийн гишүүн, Байгал орчны мэргэжилтэн Ёнли Ван, Эрчим хүчний мэргэжилтэн Славяна Георгева нар байлцав. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд тухайлбал, 200 айл өрхийн байшин сууцны дулаан алдагдлыг бууруулсан ажлын…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дык Тоан болон холбогдох албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг, Ханой хотын Намын хорооны Байнгын хорооны гишүүн, Нийгмийн хөдөлгөөний хорооны дарга Нгуен Лан Хонг, Ханой хотын Ардын хорооны дэд дарга Ноён Нгуен Доан Тон, Намын хорооны Зохион байгуулалтын зөвлөлийн дэд дарга…
Жил бүрийн 2 дахь долоо хоногт Татвар төлөгчдийн өдрүүдийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриатайгаар тэмдэглэж байна. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл энх, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад татвар төлөгч та бүхний оруулсан хувь нэмэр асар их билээ. Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хөдөлмөр бүтээлийн үр дүнд улс, нийслэл, орон нутгийн төсөвт оруулах татварын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ирээдүй хойч үеийнхнийхээ сайн сайхны төлөө бодитой хувь…
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.Цогтбаатартай ярилцлаа. Аж ахуйн нэгж, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг татварын ямар хуулиар зохицуулдаг вэ? Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах, уг татварын төсөвт төлөхтэй харилцааг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар зохицуулдаг. Татварын ерөнхий хууль, Иргэний хуульд зааснаар Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үлхөдлөх эд хөрөнгөд хамаардаг гэж тодорхойлсон байдаг. Тухайлбал: барилга, байгууламж гэх мэт зүйлийг үл хөдлөх хөрөнгө гэж үзнэ. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар…
Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас дараах зүйлийг тодрууллаа. -Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг энэ жил хэзээ зохион байгуулах вэ? -Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 12-ны бямба гаригт болно. Энэхүү арга хэмжээг 2010 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн байдаг. Тиймээс уг арга хэмжээнд нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон бусад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог жил бүр нэмэгдүүлэн ажиллаж байна. -Энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд…
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд хүүхдийн төлөө байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн удирдлагууд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөнийг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг…
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7 дугаар хороо, Их тойруугийн гудамж Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх гудамжийг “Жишиг гудамж” болгон тохижуулж байна. 2017 оны намрын тохижилтын ажлын хүрээнд тус гудамжны баруун талд явган хүний зам, том оврын 153 нарс мод, гэрлэн чимэглэл, ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага бүхий тохижилтын ажлыг хийсэн бол 2018 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд зүлэгжүүлэлт хийх, ургамлан хашлага тарих, зүүн талаар 950м үргэлжлэх туслах замыг өргөтгөх, 150 автомашины зогсоол байгуулж авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, явган зам тавих ажлыг хийх юм. Тохижилтын ажил хийхтэй холбогдуулан тохижилтын ажлын трассд орсон 24…
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 23341 дуудлага, мэдээлэл ирсэний 17895 нь зөрчлийн шинжтэй байна. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор өнгөрсөн сард сургалт, уулзалт, өдөрлөг, хэлэлцүүлэг зэргийг 315 удаа 27271 иргэнийг хамруулж, 338 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн үзлэг шалгалтыг зохион байгуулж, 841 зөрчил илрүүлж, 399 мэдэгдэл, шаардлага хүргүүлж биелэлтийг тооцон…
Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагссан байдаг. Амны хөндийн өвчлөл нь зүрх судас, бөөр, хоолойны ангина гэх мэт бидэнд элбэг тохиолдох өвчний суурь болдог. 2015 онд хийсэн “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээгээр нийслэлийн хэмжээнд 5-6 насны хүүхдийн шүдний цоорлын тархалт 76.1 хувьтай байгаа нь шүд цоорлын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ зэрэг нь хангалтгүй түвшинд байгааг харуулсан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн…
