Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Ханой хотын Намын хорооны дэд даргыг хүлээн авч уулзлаа
Фото

Ханой хотын Намын хорооны дэд даргыг хүлээн авч уулзлаа

coolBy cool05/10/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дык Тоан болон холбогдох албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  хатагтай Доан Тхи Хыөнг, Ханой хотын Намын хорооны Байнгын хорооны гишүүн, Нийгмийн хөдөлгөөний хорооны дарга Нгуен Лан Хонг, Ханой хотын Ардын хорооны дэд дарга Ноён Нгуен Доан Тон, Намын хорооны Зохион байгуулалтын зөвлөлийн дэд дарга Дунг Хой Нам,  Хяналтын хорооны дэд дарга Нгуен Ди Хонг болон бусад албаныхан байлцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 64, Улаанбаатар Ханой хот найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр “Манай хоёр улс төдийгүй хотууд олон жилийн түүхэн харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр хотын хамтын ажиллагааны эрч суларч байгаа хэдий ч таны өнөөдрийн айлчлал дараагийн шинэ түүхийг бүтээхэд нэн ач холбогдолтой юм. Хоёр хотод боловсрол, соёл урлаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломж бий” хэмээн онцолсон.

Ханой хотын Намын хорооны дэд дарга ноён Дао Дык Тоан “Биднийг найрсаг дотноор хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Монгол Улсын ард түмэн манай улсыг хүнд хэцүү цагт маш их тусалж, дэмжиж байсан. Манай ард түмэн үүнийг хэзээ ч мартдаггүй. Бид бүхэн Монгол Улс, Улаанбаатар хотын хурдтай хөгжил дэвшлийг ажиглаж, бахархаж явдаг. Хоёр хотын харилцаа боловсрол, соёл урлаг, аялал жуулчлал төдийгүй эдийн засгийн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна” хэмээлээ.

 

Улаанбаатар хот 1982 онд Ханой хоттой анх харилцаа тогтоон 1998 онд “Улаанбаатар хот, Ханой хот хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Санамж бичиг” байгуулж байжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.