Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнг томилжээ
А.Адъяасүрэн нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУБИС-ийг түүхийн багш, сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Боловсролын ухааны докторант.
Улс төрийн туршлагын тухайд,
-2018 оноос Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн;
-АН-ын ҮБХ-ны гишүүн;
-2018-2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх;
-2020-2024 онд Баянхонгор аймгаас Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан эмэгтэй гишүүн юм