Нийслэл хүүхэн-2″ ОАУСК нэгдүгээр сарын 18-ны өдөр нээлтээ хийсэн билээ.
Оранж энтертэйнмент, Номадиа пикчерсийн хамтын уран бүтээл болох энэхүү киноны нэгдүгээр бүлэг өнгөрсөн оны нэгдүгээр сард NTV сувгаар үзэгчдийн хүртээл болсон.
Харин хоёрдугаар бүлэг нийт 12 ангитай экиног Юнивишн, ДДИШ, ЛҮҮК ТВ-ийн Монгол багцаас долоо хоног бүрийн мягмар гарагт хоёр ангиар хүлээн авах боломжтой бол, NTV-ээр бямба гарагт нэг ангиар хүлээн авах боломжтой юм.
Хоёрдугаар сезонд олон сонирхолтой шинэ жүжигчид тоглож байгаагаас гадна хувцасны стиль имиджийг үндэсний хувцасны “Ганган” брэнд тодорхойлсон байна.
“Нийслэл хүүхэн”киноны үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн зургаас сонирхье.