Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026

    Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

    07/09/2026

    ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ бямба гаригт болно
Фото

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ бямба гаригт болно

coolBy cool05/09/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг энэ жил хэзээ зохион байгуулах вэ?

-Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 12-ны бямба гаригт болно. Энэхүү арга хэмжээг 2010 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн байдаг. Тиймээс уг арга хэмжээнд нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон бусад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог жил бүр нэмэгдүүлэн ажиллаж байна.

-Энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих уу?

-Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 3 газарт мод тарихаар төлөвлөсөн. Жил бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьдаг. Үүнээс гадна “Монгол наадам” цогцолбор болон цэвэрлэх лагийн талбайд УСУГ-ын зохион байгуулалттайгаар мод тарих юм. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд чирэгдэл учруулахгүйн тулд дүүрэг бүрт мөн арга хэмжээ зохион байгуулна. Мод тарьж буй бүх газарт үзэсгэлэн худалдаа давхар явагдах болно.

-Энэхүү өдрийг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд хэчнээн мод тариад байна  вэ?

-2010-2017 оны хооронд нийт 2 сая 22 мянган мод тарьсан байна. Модыг тарьж болно. Гэхдээ эргээд арчилж, хамгаалан ургуулах нь хамгийн том ажил байдаг. Тэгэхээр иргэдийг тарьсан модоо цаашид арчилж хамгаалан ургуулаарай гэж уриалж байна. Мод тарьснаар ногоон байгууламж нэмэгдэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх, хөрсний бохирдол, хүнд металлуудыг задлах зэрэг маш их эерэг ач холбогдолтой. Тэр тусмаа нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг чанар нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.