Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газартай хамтран “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 17-20-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болох юм. Энэ талаар өнөөдөр МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Золбаяр, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Эрдэнэсайхан нар мэдээлэл хийлээ. МУ-ын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, МҮХАҮТ-аас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон…
Зохиогч: cool
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Ван трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргалаа. “Ван трейд” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн аж. Мөн тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь ийнхүү хүчингүй болгожээ. Захирамжийн дагуу тус компанитай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрт Хог хаягдлыг дахин боловсруулж, Эко-Паркийн дэд бүтцийг байгуулж, хог хаягдлын менежментийг сайжруулна гэж заасан. Морингийн давааны хогийн цэгт ландфил үйлдвэр байгуулах, барилгын болон барилга нураалтын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж байгуулах төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах асуудал энэ оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн билээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Юрген Ригтеринк, МУ-ын Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон Нийслэлийн Заса гдаргын орлогч П.Баярхүү нар “Улаанбаатар хотын хатуу хог…
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжү хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн онд Намянжү хотын дарга И Сог Ү Монгол Улсад айлчлах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой “Намянжү Дасаны ой” төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурж байсан юм. Энэхүү санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг “Намянжү Дасаны төгөл”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулж байна. “Намянжү Дасаны төгөл” байгуулах арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНСУ-ын Намянжү хотын дарга И…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан. Гэрэлт гудамжны энэ зуны нээлт 5 дугаар сарын 11-ны орой боллоо. Нээлтийн арга хэмжээнд DJ BTB, “UB Drum” бөмбөрийн хамтлаг, реппер Don Dior, реппер Thunder, Compass, Redline, Жазз хамтлаг, дуучин AM-C, Ата Боргужин, DJ Дөлгөөн, дуучин Aкo нар ая дуугаа өргөлөө. Шөнийн “Гэрэлт гудамж”-ны нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд С.Батболд оролцлоо. Нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Нийслэл хотод залуучууд цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар үгүйлэгдэж байсан. Тиймээс Гэрэлт гудамжийг бид нээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэрэлт гудамжийг улам илүү тохижуулж лед дэлгэц байрлуулах, утасгүй…
“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон бусад албаны төлөөллүүд, 40 гаруй байгууллагын ажилтан албан хаагчид, нийслэлийн иргэд оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр нийслэлийн төр захиргааны байгууллагынхан, хувийн хэвшлийнхэн, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, иргэд мод тарих өдөрлөгт хүрэлцэн ирсэнд талархсанаа илэрхийлье. Улаанбаатар хот ногоон хот болох зорилт дэшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд хотын зүгээс…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Гэрлэх ёслолын ордон хамтран дэлхийн Гэр бүлийн өдрийг угтаж “Бид нэг гэр бүл” өдөрлөгийг өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд гэр бүл болоод 10-аас дээш жил амьдарсан 11 хосын хуримын ёслолыг зохион байгуулж байгаа юм. Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд 700 гэр бүлд гэр бүлийн үнэ цэнэ сэдэвт сургалтыг зохион байгуулж, Гэрлэх ёслолын ордонтой танилцуулсан байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-нд “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байх тогтоол гаргаж байжээ. Өдөрлөгт нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг,…
Нийслэл дэх бүх шатны төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт зориулсан зөвлөгөөн өнөөдөр Туушин зочид буудалд боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл дэх Төрийн аудитын газар хамтран зохион байгуулж буй уг зөвлөгөөнийг “Төсвийн шууд захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь”, “Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь” сэдвээр явуулж байна. Нийслэл дүүргийн 2017 оны орон нутгийн төсөвт 1 их наяд 65.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч 878.4 тэрбум төгрөгийн урсгал зардал, 196.7 тэрбум төгрөгийн хөрөнгө орлогын зардлыг санхүүжүүлж, нийт 2 их наяд төгрөгийн өмчтэй 1.3 их наяд төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болж төсвийн тухай хуулийн дагуу улсын төсөвт 151.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан. Гэрэлт гудамжны энэ зуны нээлт өнөөдөр орой 20:00 цагаас болно. Нээлтийн арга хэмжээний үеэр DJ BTB, UB Drum бөмбөрийн хамтлаг, реппер Don Dior, реппер Thunder, Compass, Redline, Жазз хамтлаг, дуучин AM-C, Ата Боргужин, DJ Дөлгөөн, дуучин Aкo нар ая дуугаа өргөх бол “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг “Мөнгөлөг хүн”, битбокс болон гудамжны бүжиг сонирхогч залуус үзүүлбэрээ толилуулна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэгээн хайр, үерхэл нөхөрлөлийг…
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо. Хурлаар нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний үйл явц, орчны шинжилгээ, хороодод зарим үйлчилгээг туршилтаар шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийгмийн хариуцлагаар дамжуулж иргэдийг шийдвэр гаргах болон төрийн үйл чанарыг сайжруулах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлэх чигэлэлээр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааны тухай НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулга хийв. Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг сайжруулах зорилгоор ажилласан жилийг тодорхойлох лавлагаа, иргэний үнэмлэх шинээр авах, шинэчлэх, дахин авах зэрэг дөрвөн үйлчилгээг хороодод туршилтаар шилжүүлэх төлөвлөгөөтэй байгааг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Ингэснээр иргэд…
